Гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх материал хүлээн авч байна

2019 оны 06 сарын 10

Гамшгаас хамгаалах тухай  хуулийн 29 дүгээр зүйлийн 1.14 дэх хэсэгт заасны дагуу Онцгой байдлын ерөнхий газраас шаардлага хангасан хуулийн этгээдэд гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл олгохоор ажиллаж байна.

Дээрх Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг хүсэх хуулийн этгээдийн  тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/192 тоот тушаалаар батлагдсан загварын дагуу бүрдүүлж, холбогдох материалын хамт ОБЕГ-ын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газарт  2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

Тусгай зөвшөөрлийг Гамшгаас хамгаалах тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд заасан тухайлсан шаардлагуудыг баримтлан олгох ба Засгийн газрын 67 дугаар тогтоолоор батлагдсан Эрсдэлийн үнэлгээ хийх журмын 7.1 –д заасан мэргэшлийн төрлийг харгалзана.

 Нэмэлт мэдээлэл авах утас: 263579, 263585, 263547

Онцгой байдлын ерөнхий газрын даргын А/192 тоот тушаал

Гамшгаас хамгаалах тухай хууль

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль

Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам

Эх сурвалж: ОБЕГ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top