Манай улсын “үнэлгээ” сайжирчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 06 сарын 10

Дэлхийн банкны Хөгжлийн бодлогын холбоо (IDA)-ноос бодлогын болон институцийн үнэлгээг жил бүр хийдэг. Тус үнэлгээгээр Хөгжлийн бодлогын холбооны гишүүн орнуудын ядуурлыг бууруулах, тогтвортой өсөлтийг дэмжихэд чиглэсэн бодлого, институцийн тогтолцоонд үнэлгээ өгч, хөгжлийн тусламжийг үр дүнтэй ашиглаж чадах эсэх талаарх мэдээллийг өгдөг байна.

2018 оны бодлогын болон институцийн үнэлгээний үр дүнгээр Монгол Улс 3.4 гэсэн үнэлгээ авч, үнэлгээ хийгдсэн улсуудын дундаж (3.2)-аас өндөр, өмнөх хоёр жилээс үргэлжлэн сайжирсан дүн гарлаа. Манай улсын хувд тус үнэлгээ 2017 онд 3.3, 2016 онд 3.2 байв. 

Манай Улсын үнэлгээ ийнхүү сайжирч, өндөр гарахад жендэрийн тэгш байдал, хүний нөөцийн чадавхижуулалт зэрэг нийгмийн хүртээмжтэй байдалд чиглэсэн бодлогоос гадна мөнгөний болон ханшийн бодлогын хэрэгжилт, төсвийн болон санхүүгийн удирдлагын чанар чухал түлхэц үзүүлснийг тайланд онцолжээ.

Үнэлгээний дэлгэрэнгүй задаргааг дараах хүснэгтээс харна уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top