Гавьяатын "нууц" гэргий жүжигчин Б.Баярмаа хоёр дахь үрийн зулайгаа үнэрлэжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 11

"BМ.Глинкийн" нэрэмжит дуурийн дуу дуулаачдын олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлснээр Гавьяат жүжигчин хэмээх эрхэм алдрыг 23-хан насандаа хүртсэн Г.Ариунбаатар ард түмний хайртай хүүгийн нэг. Сайн бүхэнд саар мундахгүй гэдэг шиг уран бүтээлийн олз омог дүүрэн яваа ч хувийн амьдралынх нь талаар сайн муу олон мэдээлэл өдийг хүртэл хөвөрсөөр байдаг. Тэр дундаа дуучин Д.Отгонжаргалтай нууцхан харьцаатай болж, эхнэр нь салах дээрээ тулаад байсан ч тэрбээр эцсийн эцэст ёсолж авсан гэргийгээ сонгосон нь алдаа л биз, эхнэртээ эргэн ирлээ гэх зөвтгөлийг хүртэл түүнд өгч байв. Гэвч түүний хувийн амьдралын "нууц" үүгээр дууссангүй. Залуухан Гавьяатын янаг амрагийн асуудал төгсөх нь битгий хэл харин ч хоёр хүүхдийн аав болтлоо "тэлчихлээ". Тэрбээр жүжигчид дундаа гоо сайхнаараа гайхагддаг, нуруулаг, царайлаг Б.Баярмаатай хамтын амьдралаа эхлүүлж хоёр дахь үрийн зулайгаа үнэрлэсэн ч ихэд нууцалж байгаа гэх юм билээ. Өдийг хүртэл хос хоёр энэ талаар нэг ч удаа ам нээгээгүй харин Г.Ариунбаатарын эцсийн сонголт энэ байгаасай хэмээн залбирагчид цөөнгүй байгаа юм. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.21.100.164) 2019 оны 06 сарын 11

Zambal pizda bh n

0  |  0
Top