Дуучин Мино, жүжигчин М.Наранмөнх нар хайр сэтгэлийн холбоотой гэв үү?

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 11

Эрх хонгор дуу, гэнэн яриатай Т.Номин анх загварын тайзан дээр алхаж явахдаа олж авсан Мино нэрээрээ өдгөө олонд танигдаж "Хатариш" дууныхаа нэрээр овоглогдсоор ирсэн.  Амьдралдаа гурван залуутай л байсан хэмээн ам алдсан дуучин, жүжигчин Мино бизнесийн удирдлага чиглэлээр сурч төгссөн нэгэн. Цагтаа “Sound of kiss” охидын хамтлагт дуулж, “Эмоци” продакшнд харьяалагдаж амжилттай явсан тэрбээр Дамбын Хишгээгийн бэр болсноороо амьдралдаа хар бараан дурсамж үлдээсэн гэхэд хилсдэхгүй биз ээ Нас богинотой цуутай гэрлэлтээсээ хойш ганц бие ээжийн амьдралаар нам гүмхэн амьдрах болсон Миног, жүжигчин М.Наранмөнхтэй хайр сэтгэлийн холбоотой болсон гэх мэдээлэл тархсан. Тэгвэл уг мэдээлэл худлаа бөгөөд зураг авалтын хэсэг хэмээн олон нийт таамаглаж байгаа юм байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top