Суут хөгжмийн зохиолч Бетховены үсийг дуудлагаар худалдана

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 11

Дэлхийн сонгодог урлагийн нэгэн том төлөөлөл гэгдэх Людвиг ван Бетховены туг үсийг дуудлага худалдаанд оруулахаар болжээ. Британийн алдарт “Сотби”-гийн дуудлага худалдааг зохион байгуулагчид суут зохиолчийн туг үсийг 15 мянган ам.доллараас эхлэн дуудах юм байна. Хэдийгээр зохион байгуулагчид 15 мянган ам.доллараас эхлүүлж байгаа ч энэ тоо өсөх хандлагатай байгаа аж. Бага зэрэг бууралтсан бор өнгөтэй туг үсийг Бетховен амьд ахуйдаа хувийн туслах, шавь Антон Хальм гэгчид нас барахаасаа жилийн өмнө буюу 1826 онд хайчлан авч, бэлэглэсэн байна. Людвиг ван Бетховены туг үсийг өмнө нь 1994 онд дуудлага худалдаанд оруулж байсан юм. Тухайн үед дуудлага худалдаанд орж байсан үс нь түүнийг нас барсных нь дараа 1827 оны гуравдугаар сард хайчлан авсан туг үс байжээ.

Дэлхийн алдартнуудаас 2016 онд “Бийтлз” хамтлагийн нэрт дуучин, хөгжмийн зохиолч Жон Ленноны туг үсийг дуудлага худалдаанд оруулж 35 мянган ам.доллар хүрч байсан юм. Мөн 2016 оныхоо сүүлээр нэрт дуучин Девид Бавигийн туг үс 18 мянган ам.доллар хүрч байсан удаатай. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
 (202.179.31.108)  2025 оны 03 сарын 13

ямар заваан юм бээээ. үхсэн хүний үс авдаг хүн байнаа бас.

1  |  0
Top