ЗИНДАА 2019.06.10 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 06 сарын 10

#1 УУРХАЙН ТАЛД ГАРГАСАН ЗАСГИЙН ГАЗРЫН ШИЙДВЭРИЙГ ЦУЦАЛЪЯ

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлага үүссэний дагуу “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг 2016 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр УИХ-аар хэлэлцэж, нийт 896 мянган га газрыг Монгол Улсын тусгай хамгаалалттай бүсэд багтаахаар болсон. Үүнээс нэг жилийн дараа буюу 2017 онд Засгийн газраас тусгай хамгаалалттай бүсийн хил хязгаарыг тогтоохдоо анхны тооцооллоор нь батлаагүйгээр барахгүй тус орон нутгийн цэвэр усны хагалбар орших хамгийн чухал хэсгийг хамгаалалтын бүсээс хассан байдаг.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#2 Т.ЧИМГЭЭГИЙН НӨХӨР С.БЯМБАСҮРЭН: ЦОРЫН ГАНЦ ГЭРЧ Б.БУЛГАНТАЙ Т.ЧИМГЭЭГ НҮҮРЭЛДҮҮЛЭЭГҮЙ

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт шүүхээс хорих ял оноосон. Харин энэ хэргийг мөрдөн шалгасан тагнуул, цагдаагийн байгууллагын ажилтнууд эрүүдэн шүүсэн хэргээр хоригдоод буй. Иймд эрх нь зөрчигдсөн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хорих эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй билээ. Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнтэй ярилцлаа.


-Та хамгийн сүүлд эхнэртэйгээ хэзээ очиж уулзав. Биеийн байдал нь гайгүй байна уу?

-Тавдугаар сарын 2-нд очиж уулзсан. 90 хоногт ар гэрийнхэн нь нэг удаа уулзах эрхтэй байдаг юм байна. Тэгээд хоёр хоногийн уулзалт авсан.  Биеийн байдал нь тийм ч сайнгүй болсон шүү дээ. Төв аймгийн мөрдөнд хоёр жил шахам хоригдсон. Анх долоон сар подвалд хоригдож байсан. Цементэн шалтай, хана нь хөгцөрсөн хүн байх аргагүй л газар байдаг шүү дээ. Би ч гэсэн тэнд 14 хоног хоригдоод гарч байсан. Агаар салхигүй тийм нөхцөлд зургаа, долоон сар болсон эмэгтэй хүн ямар олиг байхав дээ. Анх хоригдсон даруйд нь ар гэртэй нь хоёр сар уулзуулаагүй. Тэгээд анх очиж уулзахад хөл нүцгэн, томдсон углааш, дан өмд, биеийн тамирын цамцтай гарч ирж байсан. Тийм хүнд нөхцөлд байсан эмэгтэй хүн ямар сайн байхав. Хоригдох хугацаандаа ерөөсөө эмчилгээ хийлгэж байгаагүй. Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид байхад нь ч эмчилгээ хийж байгаагүй. Өнгөрсөн жил 407 дугаар ангийн дарга нь солигдоод С.Зул-Очир гэж хурандаа даргаар томилогдсон. Түүнээс хойш байдал нь өөрчлөгдсөн л дөө. Өмнө нь ганцаарчлан хорихдоо байнга суугаагаар нь байлгадаг байсан. Харин сая эмнэлэгт хэвтсэнээс хойш эмчилгээ хийлгэж гайгүй болж байна.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#3 “ОЮУТОЛГОЙ”-Н ХУВЬ ЗАЯА ЗОХИОЛЫНХОО ДАГУУ ШИЙДЭГДЭХ ҮҮ?

Оюутолгой ашигтай, ашиггүй. “Рио Тинто” өөдгүй луйварчин. Монгол Улсыг цөлмөж дууслаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 50-иас илүү хувь, Улсын төсвийн орлогын 60-аас илүү хувийг бүрдүүлдэг Оюутолгой төсөл рүү чиглэх үгс, өлгөдөг пайз нь ердөө л энэ. Сонгууль болохоос яг жилийн өмнө Оюутолгойтой байгаа гэдгээ улстөрчид санасаар гурван ч сонгууль өнгөрчээ. Биднийг эндээ муу, сайн, луйвар, булхай гэж талцаж байх хооронд бидэнтэй ижил хувь заяаг Намибын уурхай туучиж байна. Сүүлийн 20 жил ураны томоохон төслөө энд нэг, тэнд нэг муулсаар оны өмнөхөн “Рио Тинто” ураны уурхайг БНХАУ-ын төрийн өмчит компанид худалдахаар хэлэлцэж эхэлсэн юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#4  БРАВО, ТЕАТРТ "ШИНЭ ХУН" ДЭВЛЭЭ

Үсэндээ улаан сарнайн гоёл шигтгэсэн урт хар даашинзтай эрхэмсэг хатагтай, цагаан дресстэй залуухан бүсгүй, улаан платиар гоёсон бяцхан охин... Энэ бол шинэхэн хун, шинэ ханхүүтэй хэрхэн бүжихийг харахаар “Хунт нуур”-ыг зорин ирсэн зочдын нийтлэг төрх. Энэ цаг үед сонгодог урлагийг дээдлэгч дэлхийн улс орнуудын олон арван тайзнаа хэдэн зуун удаа тоглогдсон “Хунт нуур” балет Монгол Улсад ч ялгаагүй өөрийн үзэгчтэй болж, театрын тайзнаа хамгийн олон удаа тоглогддог болжээ. Уг жишгээр  УДБЭТ-ын тайзнаа ээлжит тоглолт өнгөрөгч ням гарагт (2019.06.09) боллоо. Гэхдээ энэ удаагийн “Хунт нуур”-т “шинэ хун", "шинэ ханхүү”-тэй бүжсэнээрээ онцлог байв.

Гол дүр Оддетта гүнж буюу цагаан хун, Одиллия буюу хар хунгийн дүрд залуу гоцлооч М.Нандинцэцэг, Зигфрид буюу ханхүүгийн дүрд залуу гоцлооч Ө.Мөнхжин нар тоглосон юм. Ө.Мөнхжин нь 2018 онд ОХУ-ын Пермь хотын балетын сургуулийг төгссөн бөгөөд 2018 оноос ДБЭТ-т ажиллаж байна. Харин гоцлооч М.Нандинцэцэг 2017 онд Монгол Улсын Консерваторийг төгсжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#5 ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ХОЁР ДИПЛОМАТЧ Э.МӨНХ-ОЧИРТОЙ ХОЛБОГДЖЭЭ 

 

Монгол Улсын хоёр дипломатч өнгөрсөн сарын эхээр Герман улсын Дрезден хотноо их хэмжээний хар тамхи хилийн шалган нэвтрүүлэх постоор нэвтрүүлэх гэж байхдаа саатуулагдсан билээ. Тэднийг тагнуулын байгууллагаас гурван жил мөрдөж байж, Германы тал үйлдэл дээр нь баривчилсан байдаг. Одоогоор тэднийг тус улсын Дрезден хотноо саатуулж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм. Тэгвэл өнөөдөр /2019.06.10/ Бүгд найрамдах Турк улсын Станбул дахь Ерөнхий консулаар ажиллаж байсан Э.Мөнх-Очир хэвлэлийнхэнд мэдээлэл өгчээ. Тэрбээр "Монголын ард түмнээс уучлал гуйж байна. Миний тэргүүлж байсан дипломат төлөөлөгчийн газарт ийм явдал болсонд харамсч байна. Би ажлаа өгөөд удаж байна. Б.Баттүшиг есдүгээр сард томилогдож ирсэн. С.Эрдэнэбаяр аж ахуйн эрхлэгчээр томилогдож ирж байсан. Тодорхой шаадлагатай үед машин барьдаг. Миний жолооч гэсэн ойлголт байхгүй. Байгуулагын жолооч гэж явдаг. Энэ хоёр хүн баригдангуутаа надтай холбогдсон нь үнэн. Би Улаанбаатарт байсан учраас Германд байсан Элчин сайд руу яриад манай төлөөлөгчийн газрын хоёр хүнд анхаарал хандуулаарай гэж ярьсан. Одоо энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн онцолжээ. 

 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.24) 2019 оны 06 сарын 11

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(156.0.214.24) 2019 оны 06 сарын 11

Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top