Хилийн хяналтын байгууллагуудад сургалт явуулав

2019 оны 06 сарын 21

НҮБ-аас зарласан “Хар тамхины эсрэг олон улсын өдөр” 2019 оны зургадугаар сарын 26-нд болох гэж буйг тохиолдуулан Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид Гаалийн ерөнхий газрын харъяа Дорнод аймаг дахь Гаалийн газрын Ульхан, Хавирга, Баянхошуу, Эрээнцав дахь салбарын хил, гааль, цагдаа, гадаадын иргэн, харъяат, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнуудад хар тамхи, мансууруулах бодис, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх мэргэшүүлэх сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Мөн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагч нарт хар тамхи, мансууруулах бодисын хор уршиг, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалтуудыг Ульхан салбар, Баян-уул сумын иргэдийн танхимд 2019 оны 06 дугаар сарын 14-нөөс 15-ны өдрүүдэд тус тус зохион байгуулсан бөгөөд хүүхдүүд уг сургалтанд идэвхитэй оролцож сонирхсон асуултдаа хариулт авсан юм.

haaaaa

Эх сурвалж: Гаалийн ерөнхий газар

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.91.137) 2019 оны 06 сарын 21

Сайн уу, ээж ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com* Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * * - имэйл: matildalecoustre@gmail.com* wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top