ЗИНДАА 2019.07.02 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2019 оны 07 сарын 02

#1   ХХ ХӨТӨЛБӨР: ЗАВХАНЫГ ЗАЙДАЛСАН ХОНКОНГЧУУД ҮХЛИЙН ХОРООР НААДАЖ БАЙНА

                                          -Эрхэт Монгол медиа группийн ХХ ХӨТӨЛБӨР үзүүлж байна-

“Хариуцлагатай нийгмийн төлөө хараат бус сэтгүүлзүй” төслийн багийнхан Завхан аймгийн Дөрвөлжин суманд ажиллаад ирлээ. Дөрвөлжин сумын нутагт Хонконгийн хөрөнгө оруулалттай “Баян Айраг Эксплорэйшн” ХХК алтны үндсэн орд ашигладаг бөгөөд саяхны нэг борооноор цианид натри алдсан ноцтой хэрэг гарсан билээ. Ийм асуудал өмнө нь ч бас давтагдаж байв. Тэгвэл үхлийн хортой бодис хэд хэдэн удаа алдаж ноцтой эрсдэл үүсгэсэн атлаа яагаад өнөөдрийг хүртэл ажилласаар байна вэ. Хариуцлагагүй, мэргэжлийн бус уурхайн нэг тод жишээ болсон “Баян Айраг Эксплорэйшн” ямар учиртай компани вэ?  Баян Айрагийн алтны үндсэн орд нь Улаанбаатар хотоос 1250 км буюу Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт оршдог.

Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Баян Айраг Эксплорэйшн” нь цианид натригаар нуруулдан уусгах технологи ашиглан алт олборлодог Хонконгийн хөрөнгө оруулалттай компани. Тодорхой хэлбэл, хүдрийн овоолго дээрээс цианидыг бороожуулах байдлаар ил цацдаг энэ технологи нь маш аюултай бөгөөд өндөр эрсдэлтэйд тооцогддог, дэлхийд хориглосон арга. Гэтэл Хонконгийн хөрөнгө оруулагчид Монголд учирч болох эрсдэлийг үл тоомсорлоод зогсохгүй үхлийн аюултай химийн хорт бодистой усаа хэд хэдэн удаа алджээ. Энэ нь тус компани эрсдэлээс бүрэн хамгаалаагүй, наад захын стандартын шаардлага хангаагүйг батлах хангалттай шалтгаан юм.

                                                                                                                                                         ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ 


#2    ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ 105 МЯНГА ГАРУЙ ИРГЭНДЭЭ ХҮРЧ АЖИЛЛАХ ҮҮРЭГТЭЙ”

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгресс манай улсад болж байна. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж буй энэхүү арга хэмжээнд Ази, номхон далайн 43 орны 600 гаруй төлөөлөгч оролцож, өөрийн орны сайн туршлагаа ярьж, хэлэлцүүлж байна.

                                                                                                                                                              ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ 


#3  Х.БАТЧУЛУУН: МӨНГӨ УГААХТАЙ ТЭМЦЭХ АЖИЛ ТӨР, ХУВИЙН ХЭВШИЛ, ИРГЭН БҮРД  ХАМААТАЙ

 Манай улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/-ын саарал жагсаалтад хашигдахгүй, эдийн засгийн эрх чөлөөгөө авч үлдэх эсэх нь ирэх аравдугаар сард бүрэн тодорхой болно. Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албаны дарга Х.Батчулуунтай энэ сэдвээр ярилцлаа.

-ФАТФ-ын саарал жагсаалтын гадаа үлдэхийн тулд төрийн байгууллагуудын зүгээс өнгөрсөн хугацаанд багагүй зүтгэл гарган ажиллаж буйг та “Санхүүгийн салбарын комплаенс” арга хэмжээний  үеэр хэлж байсан. Монгол Улс тэдний болгоомжлоод буй шиг эрсдэлтэй орон биш гэдгийг бид харуулах ёстой. Тэгэхийн тулд санхүүгийн салбарынхны оролцоо төр, хувь гэлтгүй бүрэн дүүрэн  байх ёстой болов уу?

-Тиймээ. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа нь эдийн засгийг, улс орныг бүхэлд нь хамарсан тасралтгүй үйл явц байх ёстой. Төр, хувийн хэвшил, хувь иргэн бүр оролцоотой байж гэмээнэ тогтолцоо болж нутагших юм. Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсгийг санхүүжүүлэх гэдэг бол гэмт хэрэг. Ийм гэмт хэргийг үл зөвшөөрөх хандлага, ойлголт иргэн бүрд байж цаашлаад улс орны бодлогод шингэсэн цогц үйлдэл болох ёстой юм. Харамсалтай нь, бид үүн дээр 2013 оноос хойш нэлээн хугацаа алдсан. Тиймээс алдсанаа  нөхөж үйл ажиллагаа явуулах ёстой. Түрүүн хэлсэнчлэн энэ бол хүн бүхэнд хамаатай асуудал.

                                                                                                                                                                             ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ 


#4   МОСКВА, ЭР-РИЯД ГАЗРЫН ТОСНЫ ИРЭЭДҮЙГ ХЭРХЭН ТОДОРХОЙЛОВ?

Энэ сарын 1-2-нд Австрийн Вена хотноо дэлхийн эрчим хүчний зах зээл дээр онцгой чухал үйл явдал буюу ОПЕК-ийн гишүүн орнуудын хурал болж байна. Энэхүү уулзалтаар энэ сарын сүүлээр дуусгавар болох газрын тосны олборлолтыг бууруулах тухай гэрээний хугацааг сунгах эсэх асуудал хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна. Шинжээчдийн үзэж буйгаар эцсийн шийдвэр эрчим хүчний асуудлыг тодорхойлох бус харин газрын тосны холбоотой үл хамаарах геополитикийн хүчин зүйлсийг тодорхойлно.

Дээд хэмжээний уулзалтад оролцогчид газрын тосны олборлолтыг бууруулах гэрээний үр дүнг сүүлийн хагас жилийн байдлаар дүгнэж, ОПЕК+ гэрээний цаашдын төлөв байдлыг хэлэлцэнэ. Гэхдээ шинжээчид газрын тос экспортлогч улс орнууд энэхүү гэрээний хугацааг 2019 оны эцэс хүртэл сунгана гэж таамаглаж байна.

                                                                                                                                                                   ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ 


#5  ХАКҮХОГИЙН ШИНЭ МОНГОЛ ШАВЬ

Мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёгийн өмнөх шинэ бөхийн шалгалт энэ сарын 1-нд явагдлаа. Энэ удаад гурван залуу хөвгүүн сүмоч болохоор шалгалт өгсний нэг нь Миягино дэвжээний Хасэгава Цүбаса байлаа.

Хасэгава бол япон аав, монгол ээжтэй, 16 настай хүү. Чиба мужийн Ичихара хотод амьдардаг ч Улаанбаатарт төрсөн.

“Багаасаа л сүмо болохыг мөрөөддөг байлаа. Асашёорюү, Хакүхо их аваргууд шиг болох нь миний зорилго” гэж тэр сэтгүүлчдэд хэлсэн байна. 

                                                                                                                                                              ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top