Энэ сарын 1-2-нд Австрийн Вена хотноо дэлхийн эрчим хүчний зах зээл дээр онцгой чухал үйл явдал буюу ОПЕК-ийн гишүүн орнуудын хурал болж байна. Энэхүү уулзалтаар энэ сарын сүүлээр дуусгавар болох газрын тосны олборлолтыг бууруулах тухай гэрээний хугацааг сунгах эсэх асуудал хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байна. Шинжээчдийн үзэж буйгаар эцсийн шийдвэр эрчим хүчний асуудлыг тодорхойлох бус харин газрын тосны холбоотой үл хамаарах геополитикийн хүчин зүйлсийг тодорхойлно.
Дээд хэмжээний уулзалтад оролцогчид газрын тосны олборлолтыг бууруулах гэрээний үр дүнг сүүлийн хагас жилийн байдлаар дүгнэж, ОПЕК+ гэрээний цаашдын төлөв байдлыг хэлэлцэнэ. Гэхдээ шинжээчид газрын тос экспортлогч улс орнууд энэхүү гэрээний хугацааг 2019 оны эцэс хүртэл сунгана гэж таамаглаж байна.
ОПЕК+ гэрээ нь газрын тосны үнийг тогтвортой барьж, дэлхийн зах зээл дээрх тогтвортой байдлыг хангах найдвартай хэрэгсэл болсон тул энэхүү гэрээнээс татгалзах нь улс орнуудад ашиггүй юм. ОПЕК+ гэрээний гол зорилго нь газрын тосны зах зээл дээр тэнцвэртэй байдлыг хадгалах, газрын тосны үнийн хэлбэлзлийг бууруулахад чиглэдэг. Одоогийн байдлаар тус зах зээлд таамаглахын аргагүй геополитикийн хүчин зүйлс нөлөөлж байна. Иймээс ОПЕК+ гэрээ газрын тосны гол экспортлогчид зах зээл дээрх хяналтаа хадгалж үлдэхэд чухал ач холбогдолтой юм.
Өнгөрсөн сарын 6-ны өдөр газрын тосны үнэ энэ оны эхний таван сарын хугацаанд анх удаа баррель нь 66 ам.доллароос давж өссөн.
ОПЕК+ гэрээг 2016 оны сүүлээр байгуулсан. Гэрээний эхний шатанд оролцогчид газрын тосны олборлолтын хэмжээг хоногт 1.8 сая баррелиэр бууруулах талаар тохиролцоонд хүрч, ингэснээр дэлхийн газрын тосны зах зээл дээрх эрэлт, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх зорилго тавьсан. Үүний үр дүнд газрын тосны үнэ баррель тутам 45 хувиар буюу 55 ам.доллароос 80 ам.доллар хүртэл өссөн. Ингэснээр 2018 оны зургаадугаар сард эрэлт нийлүүлэлт тэнцвэржиж, үүнийг барихын тулд улс орнууд нүүрс устөрөгчийн үйлдвэрлэлийг нэг баррелээр нэмэгдүүлэх шийдвэр гаргаж байв.
Гэтэл 2018 оны намар газрын тосны үнэ дахин буурч, арванхоёрдугаар сар гэхэд нэг баррель газрын тосны үнэ 52-53 ам.доллар байжээ. Үүнтэй уялдуулан гэрээнд оролцогч улс орнууд энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн эрчим хүчний түүхий эдийн үйлдвэрлэлийг хоногт 1.2 сая баррелиэр бууруулахаар тохиролцсон юм.
ОПЕК-ийн мэдээллээс үзвэл, 2019 оны эхний таван сарын байдлаар нүүрс устөрөгчийн олборлолт хоногт 1.7 сая баррелиэр буурч, 29.8 сая баррель болжээ. 2019 оны эхээр нэг баррель Брент маркийн түүхий эдийн үнэ 22 хувиар өсөж, өнөөдрийн байдлаар 65.5 ам.долларт хүрээд байна. Газрын тосны үнийн өсөлтөд ОПЕК+ гэрээнээс үл хамаарах үйл явдал саад учруулж байна. Учир нь АНУ газрын тосны олборлолтоо дээд хэмжээгээр өсгөсөн бол АНУ, БНХАУ-ын хооронд үүсээд буй худалдааны маргаан мөн нөлөөлж байна.
Түүнчлэн, гэрээний хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэхдээ ОПЕК+ гэрээнд оролцогч талууд Ираныг тойрсон нөхцөл байдлыг харгалзан үзэх нь дамжиггүй. АНУ тус улсын эсрэг бүрэн хориг арга хэмжээ тавьснаас хойш Иран улсын газрын тосны экспортын хэмжээ хоёр дахин буюу 414 мянган баррель болтлоо буурсан. Вашингтон, Тегераны хооронд үүсээд буй зэвсэгт мөргөлдөөний аюул Персийн булангийн газрын тоосны тээвэрлэлтийг зогсооход хүргэж магадгүй гэх болгоомжлол төрүүлээд байна.
Шинжээчид ийнхүү таамаглал дэвшүүлэх хооронд Москва, Эр-Рияд хоёр газрын тосны олборлолтыг бууруулах тухай гэрээний хугацааг сунгах талаар тохиролцоонд хүрээд байна. Блумберг агентлаг гэрээг зургаа эсвэл есөн сараар сунгах нь ямар ч ялгаагүй гэж үзэж байна. Хориг арга хэмжээ, худалдааны маргаан, дэлхийн эдийн засаг дахь тодорхойгүй байдлаас үүдэн дээрх тохиролцоог эргэн авч хэлэлцэхээс өөр аргагүй.
Японы Осака хотноо болсон “Их-20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр Москва, Эр-Риядын хүрсэн энэхүү тохиролцооны талаар, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус хоёр улс тус гэрээг сунгахаар тохиролцсон. Ямар ч байсан тус гэрээг сунгахыг ОХУ ч тэр, Саудын Араб ч тэр дэмжих болно гэж мэдэгдэв. Тэрбээр Саудын Арабын хунтайж Мохаммед бин Салмантай хийсэн уулзалтын дараа сэтгүүлчдэд ийн мэдэгдсэн юм.
Түүний хэлснээр, газрын тосны олборлолтыг бууруулах гэрээний нөхцөл болон хэмжээ хэвээр үлдэнэ. Тус гэрээ ёсоор ОПЕК-ийн гишүүн орнууд газрын тосны олборлолтоо хоногт нийт 800 мянган баррелиэр бууруулах бол тус гэрээнд нэмэгдэж орсон ОПЕК-ийн гишүүн бус орнууд хоногт 400 мянган баррелиэр бууруулах үүрэг хүлээсэн билээ. Хамгийн гол асуудал гэрээг хэдий хэр хугацаагаар сунгах явдал юм гэж зарим шинжээчид онцолж байгаа.
Саудын Арабын зүгээс сонсогдох болсон мэдээллээс үзвэл, гэрээний хугацааг есөн сараар сунгах магадлал өндөр байна. Энэ тухай ням гарагт Саудын Арабын эрчим хүч, аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Халед аль-Фалех мэдэгдсэн.
Блумберг агентлаг Путины энэ мэдэгдэл ОПЕК+ гэрээний талаар Вена хотноо хийж буй уулзалтын ач холбогдлыг бууруулж байна гэж бичжээ. Гэхдээ гэрээг сунгах эсэх нь чухал асуудал бус. ОПЕК-ийн дүрэм ёсоор гишүүн орнууд жилд хоёр удаа хуралдах ёстой. Вена дахь уулзалтаар эрэлт, нийлүүлэлтийг тэртээ тэргүй хэлэлцэх учир гэрээг зургаан сараас илүү хугацаагаар сунгах шаардлагагүй гэж тус агентлаг үзэж байна. Одоогийн байдлаар ОПЕК-ийн гишүүн орнууд 2019 онд газрын тосны эрэлт 99.86 сая баррельд хүрнэ гэж тооцоолж байна. Үүнээс өмнө, энэ хэмжээ 100 сая баррелиэс давна гэж таамаглаж байсан. Ингэхдээ Энэтхэг, Хятад зэрэг улсад эрэлт өснө гэж тооцоолж байв.
Гурван жилийн өмнө зах зээл дээрх газрын тосны үнийн уналтаас шалтгаалан ОПЕК-ийн гишүүн орнууд тус байгууллагаас гадуур дэмжлэг хайж эхэлсэн. Эцсийн дүнд ОПЕК-ийн гишүүн орнууд энэ клубын гишүүн бус зарим улс орны дэмжлэгийг авч чадсан билээ. Оросоос бусад улс орон ихээхэн хэмжээний хувь нэмэр оруулж чадаагүй гэж Блумберг онцолжээ. Гэхдээ үүнийхээ төлөө ОХУ төлбөр төлсөн гэж Блумберг агентлаг сануулж байна. ОХУ гаднаас зааварчилж буй явдалтай хэзээ ч эвлэрдэггүй. Ялангуяа ОХУ хэдий хэмжээний газрын тос олборлохоо хэнээр ч заалгахгүй. Энэ нь Владимир Путины ОХУ дэлхийд эзлэх байр суурийн талаарх үзэл бодолд нийцэхгүй гэж тус агентлаг үзэж байна.
ОХУ-ын хувьд ОПЕК+ гэрээ хоёрдмол ач холбогдолтой. Нийлүүлэлт буурснаас үүдэлтэй газрын тосны үнийн өсөлт улсын төсөвт нь нэмэлт орлого авчрах хэдий ч Оросын газрын тосны компаниудын хэд хэдэн шинэ төслийг зогсооход хүргэх юм гэж Москвагийн удирдлагын сургуулийн Эрчим хүчний төвийн шинжээч Екатерина Грушевенко ярьжээ.
Шинжээчдийн тооцоолж буйгаар эцсийн дүнд Оросын компаниуд зөвшилцөлд хүрэх тул гэрээг энэ оны эцэс хүртэл сунгана. Энэ тохиолдолд нэг баррель газрын тосны үнэ 69-71 ам.доллар хүртэл өсөх боломжтой. Гэхдээ, энэ зуны сүүлч хүртэл нэг баррель газрын тосны үнэ 60-75 ам.долларын хооронд хэлбэлзэх гэнэ.
Хэрэв энэ зун болон жилийн хоёрдугаар хагаст дэлхийн эдийн засаг АНУ, БНХАУ-ын худалдааны маргаанаас үүдэлтэй сөрөг нөлөөнд орчихгүй бол хоёр болон гуравдугаар улиралд газрын тосны зах зээл дээр хоногт нэг сая баррелийн хомсдол үүснэ. Энэ нөхцөл байдалд газрын тосны үнэ богино хугацаанд 75-77 ам.долларт хүрч, оны сүүлч гэхэд 70-73 ам.доллар болж буурах боломжтой.
ОПЕК буюу газрын тос экспортлогч орнуудын байгууллага нь газрын тос олборлогч орнуудын олон улсын нэгдэл юм. Тус байгууллагын гишүүн орнууд газрын тосны нийт нөөцийн 2/3 хянадаг. Эдгээр улс орон дэлхийн газрын тосны олборлолтын нийт хэмжээний 41 хувь буюу газрын тосны экспортын тал хувийг бүрдүүлж байна. Одоогийн байдлаар ОПЕК-т Иран, Ирак, Кувейт, Саудын Араб, Венесуэл, Катар, Ливи, Арабын Нэгдсэн Эмират, Алжир, Нигери, Эквадор, Ангола, Индонези, Конго зэрэг 14 гишүүн оронтой. ОПЕК-ийн төв Вена хотноо байрладаг бөгөөд гишүүн орнууд жилд хоёр удаа хуралдаж, газрын тос олборлох дээд хэмжээг тогтоодог.
Сэтгэгдэл ( 2 )
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913