Японы Нагоя хотноо болсон “Их-20” бүлгийн гадаад хэргийн сайд нарын уулзалтаар Дэлхийн худалдааны байгууллагын шинэчлэлийг эрчимжүүлэх, худалдааны протекционист бодлого болон нэг талыг барьсан хязгаарлалтын арга хэмжээний эсрэг тэмцэх шаардлагатайг онцолжээ.
Нээлттэй, бүтээлч яриа хэлэлцээний үеэр оролцогчид дэлхийн үйл хэрэг дэх олон талт байдлыг бэхжүүлэх, Олон улсын валютын сангийн нөөц хөрөнгийг нэмэгдүүлэх, хөгжиж буй орнуудын тус сангийн хөрөнгө зарцуулалт, удирдах байгууллага дахь оролцоог нэмэгдүүлэх тал дээр санал нэгдсэн байна.“Их-20” бүлгийн гадаад хэргийн сайд нарын уулзалтаар улс хоорондын харилцааны итгэлцлийг сэргээхэд олон талт дипломат бодлого, ажиллагааны боломж, дэлхийн эдийн засгийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, олон улсын эрх зүйн хэм хэмжээнд ихээхэн ач холбогдол өгчээ.
Уулзалтын үеэр мөн оролцогчид чөлөөт худалдааг дэмжих, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, Африкийн улс орнуудад дэмжлэг туслалцаа үзүүлэх зэрэг асуудлаар санал солилцжээ.
Сэтгэгдэл ( 0 )