"Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км хурдны авто зам”-ын нээлт яг одоо болж байна. Замын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон салбарын сайд, холбогдох байгууллагын удирдлагууд оролцож байгаа юм.
2016 онд эхэлсэн Улаанбаатар хот, Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудлыг холбосон хурдны авто зам нь Яармагийн товчоо-Айцын даваа-Түргэний гүүр-Бөхөгийн хөтөл-Хөшигийн хөндий гэсэн чиглэлд 32.2 км урт, асфальтбетон хучилттай, зорчих хэсгийн өргөн 31 метр, хоёр урсгал, зургаан эгнээтэй ба зургаан ширхэг гүүр, 20 ширхэг нүхэн гарц (явган зорчигч, тээврийн хэрэгсэл, мал, амьтан нэвтрэх зориулалттай), 28 ширхэг дугуй хоолой барьсан байна.
Сэтгэгдэл ( 3 )
Хэд дэх удаагаа нээж бн даа
”ЭНЭ ӨДРИЙГ БҮХ НИЙТЭЭРЭЭ АМРАХ ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР БОЛГОЁ” ????????????
Duguin zam taught ni hiigeed uguurei