Нийт 13 жил гацсан “Туулын хурдны зам” төсөл түр зогслоо. Н.Учралын Засгийн газар бүрдээд хийсэн эхний ажлынх нь нэг энэ боллоо. Дэлхийд Ираны дайн түр зогссон бол манайд хурдны замын төсөл нь түр зогслоо. Дэлхийд далай доогуур зам тавьж болсон юм манайд гол дээгүүр тавьж болдоггүй юм байна. Сошлоор, элдэв лайвуудаар пологдтол бөмбөгдөөд хэрэгжих боломжтой төслөө ийнхүү зогсоолоо.
Анх 2013 онд Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор “Туулын хурдны зам” төслийг боловсруулж байлаа. ТЭЗҮ болон зураг төслийг 2013-2020 онд бүтэн долоон жил боловсруулсан. За тэгээд “Алсын хараа хорь тавь” гэдэг хүслийн жагсаалтад багтаад 2020 онд УИХ-ын 52 дугаар тогтоолоор баталсан урт хугацааны хөгжлийн бодлогод тусгагдсан юм. Ингэж явсаар 2024 онд Нийслэлийн Засаг даргын А/1326 дугаар захирамжаар хэрэгжүүлэхээр болсон. Тэгээд 2028 онд ашиглалтад оруулахаар зорьж байлаа.
Туулын хурдны зам төсөл 2013 онд эхэлж байлаа. Харин 2024 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар эхлүүлэхээр болж байв...
Гацсан төслийг эхлүүлэх гэсэн хүсэл ч байсан байх, Х.Нямбаатар өөрийнхөө автор болгож цаашдын улс төрийн карьертаа нэмэх гэсэн сонирхол ч байсан байх. Юу, юугүй шууд ажил эхэлсэн. Үүнийг нь манай хэд өлгөж аваад эсэргүүцсэн. Гол нь “Туулын хурдны зам” төслийн хүрээнд хийгдэх гүүрний тулгуур нь Туул голын татамд байгаа нь анхаарал татсан. Газар доорх ус болон урсац, үерийн эрсдэл, усны чанарт нөлөөлнө гэж ТуЯачууд бархиралдаж эхэлсэн. Гол нь байгаль орчны нөлөөллийн шинэ үнэлгээ гаргаагүй нь шүүмжлэлийн эх үүсвэр болсон юм. Дараа нь санхүүжилтийн асуудал байна. Гол хөрөнгө оруулагчид нь Хятадууд. Тэгэхээр яснаасаа зэвүү хүрч таараа. Анхны төсөв нь 1.9 их наяд төгрөг байсан бол шинэчилсэн төсөв нь 2.3 их наяд төгрөг болж өссөн. Тендер нь 2025 оны нэгдүгээр сард зарлагдаж, БНХАУ-ын “Хайвэй групп” ХХК шалгарсан. Анх тендер зарлахад Хятадын дөрвөн компани өрсөлдсөн. Ер нь энд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Баруун Европын ч юм уу өөр орны компаниуд угаасаа энэ төслийг сонирхохгүй. Сонирхлоо ч төслийн зардал бодитоор өсөх магадлалтай.
Монгол хүн хоногт дунджаар найман цаг, долоо хоногтоо 40 цаг ажилладаг. Үүнээс хэдийг нь түгжээнд гацаж өнгөрөөдөг гээч, хоногт хоёр цаг. Долоо хоногтоо 10 илүү цагийг түгжирч өнгөрөөдөг.
Төслийн тухайд нийт урт нь 32 км үндсэн зам, 3.7 км холболтын замтай. Нийт зургаан эгнээтэй. Гүүрийн урт нь 10 мянган м. Туннелийн тоо нийт долоо. Орц гарцын нийт 7 түвшний огтлолцол бүхий уулзвартай. Зорчих хурд нь 100 км/ц гэж тооцоолсон. Тооцоо ийм байсан, төсөл нь ч тийм байлаа. Тэгээд хорь гаруй жил гацсан энэ төсөл шинэ засгийн өнгөн дээр зогслоо. Зогсохдоо түр зогссон. Харин манайх их ачааллын үед яадаг билээ. Зам дээрээ тэг зогсдог. Тэг зогсохдоо бид алдагдсан боломждоо нэг тэрбум гаруй төгрөгийг хийсгэдэг. Хэдүүлээ тоо бодож үзье. Монгол хүн хоногт дунджаар найман цаг, долоо хоногтоо 40 цаг ажилладаг. Үүнээс хэдийг нь түгжээнд гацаж өнгөрөөдөг гээч, хоногт хоёр цаг. Долоо хоногтоо 10 илүү цагийг түгжирч өнгөрөөдөг. Хайран байгаа биз. Одоо түрийвчээр нь тооцъё. Сард дунджаар нэг сая төгрөгийн цалинтай гэж тооцвол долоо хоногт 250 мянган төгрөг болно. Цагаар нь хуваахад 5000, долоо хоногтоо 100 мянгыг түгжээнд алддаг байх нь. Одоо тэгээд алдсаар л байх уу. Бодит тооцоотой ч улс төрийн шалтгаанаас болж гацсан төслөө хөдөлгөх үү...

Сэтгэгдэл ( 9 )
mongol uls hogjij bolohgui yu novshnuudaa oorsdoo tuul gold tulgaj \nbaishin horoolol barij boldog busad hvmvvs niisleld mash heregtei zamtai bolgoh geheer nogoo l tamiin togoo ii ulger ee yarij tarhi ugaanaa boliochee za ter oyungerel geed chavgants iin hvv ider od geed luivarchin novsh baahan hvnii money g coin gej hulhidaad odoo Australia d bgaa zvgeer l amaa tat
mongol uls hogjij bolohgui yu novshnuudaa oorsdoo tuul gold tulgaj \nbaishin horoolol barij boldog busad hvmvvs niisleld mash heregtei zamtai bolgoh geheer nogoo l tamiin togoo ii ulger ee yarij tarhi ugaanaa boliochee za ter oyungerel geed chavgants iin hvv ider od geed luivarchin novsh baahan hvnii money g coin gej hulhidaad odoo Australia d bgaa zvgeer l amaa tat
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n
YAMARCH ASHIGUI ZAM. TUGJRELD OGT NULUUGUI BAIGAL ORCHNII ESREG BOLOHOOR TER SHUU DEE . UUNII OROND DAVHAR UULZVAR BARUUN ZUUN 4 ZAMIIG DAVHAR BOLGOH HTEI TEGEED L BOLOO MANAID TIIM CH IH MASHIN BHGUI SHUU DEE MANAI TUGJREL ERDUU BARUUN ZUUN 4 ZAMIIN HOOROND L BDAG KK URUVDMUUR
Хотыг авто зам нэвт гарах гарах боломжит коридор ердөө хоёрхон л байгаа, нэг энэ туулын хурдны замын коридор, нөгөөх нь төмөр зам дагасан коридор, нэгийг нь монгол хөгжичихөнө гэж айсан орос ах нар маань тэгнээд хэвтчихсэн, нөгөөхийг нь бас бууны нохдоо турхираад, янз бүрийн шалтаг тоочоод хөдөлгөхгүй санаатай, дээр манай дээдсүүд энэ төслөөс идэж уух хувь хэмжээн дээрээ тохиролцож чадахгүй гацчихсан, уг нь бол эрт орой нэгэн цагт хийхээс, шийдэхээс өөр аргагүй л төсөл, өөр гарц байхгүй л дээ
Барих л хэрэгтэй, барих л болно, ажлын садаа болсон юмнууд тэр хөдөө рүүгээ зайлвал таарна
үүрд хаавал таарна.
үүрд хаавал таарна.
НЭГ АЖИЛ ХИЙХ ГЭЖ ЗААВАЛ НӨГӨӨГ УСТГАЖ БАЙДАГ ЯАЧИХСАН ХОХИМОЙТОЙ ХҮМҮҮС ВЭ?