Дэлхийн хотуудад дээд хурдыг 30 км/ц хүртэл бууруулахыг санал болгожээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 20

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын олон улсын шинжээчид хотын авто тээврийн хэрэгслийн дээд хурдны хязгаарыг 50 км/ц-аас 30 км/ц хүртэл бууруулахыг санал болгожээ. Ингэснээр авто замын ослын улмаас гардаг нас баралтын түвшинг бууруулах боломжтой гэж тэд үзэж байна.

Ийм арга хэмжээ авах зөвлөмжийг Шведийн Стокхольм хотноо болж буй Замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлаарх сайд нарын түвшний дэлхийн бага хуралд НҮБ-ын гишүүн орнуудад хандан танилцуулжээ.

Хурдны хязгаарыг багасгаснаар замын түгжрээг багасгахад мөн ач холбогдолтой гэж шинжээчид мөн үзэж байна. Авто тээврийн хэрэгслийн хурд 40 км/ц хүрэхэд явган зорчигчид осолд өртөж, амиа алдах магадлал мэдэгдэхүйц нэмэгддэг байна. Одоогийн хурдны дээд хязгаар 50 км/ц байгаа нөхцөлд явган зорчигч осолд орох эрсдэл 20 хувиар өсдөг болохыг судалгаа харуулжээ. 60 болон түүнээс дээш насныхны хувьд энэ эрсдэл 50 хүртэл болж өсдөг аж.

Стокхольм хотноо болж буй бага хуралд 140 орны 1.7 мянган төлөөлөгч оролцож байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх сайд нарын түвшний анхны бага хурал 2009 онд Москва хотноо болж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top