Б.Энхбаяр: Нөөцийн махны талаар гаргасан дүгнэлттэй одоо танилцана

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр цаг үеийн байдалтай холбогдуулан мэдээлэл өглөө.

Энэ үеэр тэрээр нийслэлийн төсөв болон нөөцийн махны асуудлаар "Өнгөрсөн оны төсөв дээр 500 орчим тэрбум төгрөг шилжсэн, энэ оны төсөв дээр 800 орчим тэрбум төгрөг тусгагдсан байгаагаас мөнгө гараагүй байгаа. Тиймээс шинэ хотын дарга маань саяын ярьсан компаниудтай хэлэлцээрт орж байгаа байх гэж би бодож байна. Өчигдөр тийм мэдээлэл хийсэн байсан гэж ойлгосон.

Нөөцийн махны асуудлаар хууль хяналтын байгууллагаас яг өнөөдөр Ерөнхий сайдад шалгалтын ажлын үр дүнгээ явуулсан байгааг би дөнгөж сая аваад уншиж ч амжаагүй явж байна. Одоо дүгнэлтийг нь уншъя даа" гэлээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.229.122.13) 46 минутын өмнө

Alban tushaaliig ni zuv bicheechee

0  |  0
Top