СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Энхтайваны гүүрнээс согтуу жолооч автомашинтайгаа унажээ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Цагдаагийн байгууллагад энэ оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 06.00 цагийн орчимд ХУД-ийн 2 дугаар хороо Энхтайваны гүүрэн дээрээс машин унасан гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. 

Шалгалтын үеэр Toyota Alphard маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь согтуу (согтолтын зэрэг 1.38)-гаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад гүүрнээс автомашинтайгаа унаж гэмтсэн байна.

Ослын шалтгаан нөхцлийг тодруулах ажиллагаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top