Нийгмийн даатгал зуслангийн бүсэд хүрч үйлчиллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 06

"Танд ойрхон найрсаг үйлчилгээ" аяны хүрээнд нийгмийн даатгалын явуулын үйлчилгээг амжилттай нэвтрүүлсэн билээ. Уг аяны хүрээнд өнөөдөр /2019.07.06/ амралт зугаалга эхэлсэнтэй холбогдуулан зуслангийн айл өрхүүдэд ойртож үйлчиллээ. 

Нийгмийн даатгалын байгууллага нь 1.1 сая даатгуулагч, 45 мянган ажил олгогчид өргөн цар хүрээтэй үйлчилгээ үзүүлдэг. Иргэд даатгуулагчид нийгмийн даатгалын үйлчилгээ, хуулийн зөвлөгөө, мэдээлэл авах хүсэлтэй ч цаг завгүйн улмаас хойшлуулсаар, тусламж үйлчилгээ авах боломжоо хязгаарласаар байдаг. Иймд нийгмийн даатгалын үйлчилгээг явуулын байдлаар зохион байгуулж, даатгуулагчиддаа хүрч үйлчлээд 3 сар гаруйг үдээд байна. Энэ үеэр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, шимтгэл төлөх, “Нийгмийн даатгал” аппликэйшний бүртгэл баталгаажуулах, хууль эрх зүйн зөвлөгөө болон нийгмийн даатгалын бүх төрлийн мэдээлэл авах боломжтой. Нийгмийн даатгалын “явуулын үйлчилгээ” нь малчны хот, худалдаачны лангуу, ажилтны ажлын байранд хүрч үйлчлэх бөгөөд нийслэлд 7 хоногт 2 удаа, аймагт сар бүр нэг удаа зохион байгуулсаар байгаа аж. 

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛТСИЙН ДАРГА Н.АРИУНАА: Нийгмийн даатгалын ерөнхий газраас "Танд ойрхон найрсаг үйлчилгээ"-ний жил болгон зарласан. Энэ аяны хүрээнд нэг сараас том үйлчилгээний цэгүүдэд нийгмийн даатгалын явуулын үйлчилгээг явуулж эхэлсэн билээ. Иргэд өөрсдөө нийгмийн даатгалын үйлчилгээг газар дээрээс авах боломжгүй, ажлын цаг заваас шалтгаалан хэлтэс дээр очиж нийгмийн даатгалын үйлчилгээ авах боломжгүй иргэдэд зориулсан үйлчилгээ юм. 

Өнөөдөр явуулж буй үйл ажиллагаа нь зуслангийн бүсэд явагдаж байгаагаар их онцлогтой. Амралт зугаалгын цаг эхэлсэн энэ үед нийслэлийн олон дүүргийн иргэд энэ орчим амьдарч, зусдаг. Тиймээс явуулын үйлчилгээг өнөөдрийн турш зохион байгуулж байна. Өнөөдөр нийгмийн даатгалын үйлчилгээний хууль эрх зүйн зөвлөгөө өгнө. Мөн  мэргэжлийн арга зүйн туслалцаа үзүүлнэ. Түүнчлэн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлд хамруулах үйл ажиллагааг газар дээр нь хамруулах ажиллагаа хийж байна. Иргэд даатгуулагчдад нийгмийн даатгалын үйлчилгээг ойртуулах зорилгоор нийгмийн даатгалын үйлчилгээг цахим апплейкшнийг иргэдийн гар утсанд шууд суулгаж өгөх ажил өрнөж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Boloroo(66.181.161.63) 2019 оны 07 сарын 06

Sain baina uu bi sai n duriin daatguulagch 2012 guiched 2013 on 8 ,9 hagas busad sar n guiched harin 2014 on ni 6 sar hurtol tolood er n sain oilgoltguigees iimerhuu myvaar tologdoj irsen ene gruf awhad noloolhuu

0  |  0
Top