#1 XX ХӨТӨЛБӨР: ЗАВХАНЫГ ЗАЙДАЛСАН ХОНКОНГЧУУД ҮХЛИЙН ХОРООР НААДАЖ БАЙНА (II)
“ХХ ХӨТӨЛБӨР”-ийн “Хариуцлагатай нийгмийн төлөө Хараат бус сэтгүүлзүй” төслийн баг Завхан аймгийн Дөрвөлжин суманд үйл ажиллагаа явуулдаг Хонгконгийн хөрөнгө оруулалттай “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн үхлийн хор цианит натри алдсан хэрэг гарсан талаар өмнөх дугаартаа хөндсөн. Хариуцлагагүй, мэргэжлийн бус уурхайн нэг тод жишээ болсон “Баян айраг” компани Завханы хөндийг үхлийн хороор хордуулаад зогсохгүй гүний усыг нь шавхаж эхэлсэн ноцтой асуудал үүсээд байна. Юутай ч, Дөрвөлжин сумын арвин баялагтай энэ орд газар хэзээ, хэрхэн “Баян Айраг Эксплорэйшн” ХХК-ийн халаасанд орсныг эхлээд сонирхоё. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст бүртгэлтэй “Баян-Айраг Эксплорэйшн” компанийн тусгай зөвшөөрлийн талаарх мэдээллийг хүргэе. Тус компанийн гүйцэтгэх захирлыг Colvin Willam Thomas гэдэг бөгөөд 80 хувийг “Кью Жи Экс Голден Хиллс С.Ар.Л”, 20 хувийг “Гурван гол холдинг” ХХК эзэмшдэг юм байна. Хамтарсан компанийн харьяалал нь Moнгол, Виржиний Арлууд гэсэн бүртгэлтэй.
#2 СОНГУУЛЬ 2020: ЯЛАГЧГҮЙ СОНГУУЛЬ АЙСУЙ
Иргэд олон нийтийн хандлага, улс төр судлаачдын байр суурь, улстөрчдийн байгаа байдлаас харахад айсуй 2020 оны сонгууль санаанд оромгүй үр дүнд хүрэхийг таамаглаж буй хэрэг. Үүний зэрэгцээ судалгааны байгууллагуудын үр дүн ч үүнийг бататгах аж. Нөгөө талаар дэлхий нийтийн чиг хандлага, өнөөгийн нийгмийн үзэл суртахуун гээд олон зүйлээс харж байхад шинийг эрэлхийлж байна. Шуудхан хэлэхэд сүүлийн гучаад жил Монгол Улсын төрийг ээлжилэхдээ ээлжилж, хамтрахдаа хамтран барьж ирсэн МАН, АН-аас сонгогч олон залхжээ. Залхахаасаа илүүтэй залхаан цээрлүүлэгдсэн ард түмэн цоо шинийг эрэлхийлэх болсон. Даанч тэднээс өөр сонголтгүй сонгуулийн өмнө зогсож байгаа нь харамсалтай. Тэгэхээр сонгогч олон өнөөдөр Монгол Улсад бүртгэлтэй 30 гаруй улс төрийн нам, цөөн тооны бие даагчдаас сонголт хийхээс өөр арга зам байхгүй. Хэдийгээр шинийг эрэлхийллээ ч ийм л хууль эрх зүйн орчинг бидний өмнө гаргаж тавина. Нийгмийн энэхүү нөхцөл байдалд өөрсдийн зүгээс тодорхой дүгнэлт хийж улс төрийн хүчнүүд арга хэмжээ авч байгаа ч цааш хол явахгүй гэдгийг өнөөгийн нөхцөл байдал харуулсаар байна. Ямартай ч айсуй 2020 оны сонгууль ялагчгүй сонгууль болох өндөр магадлалтай. Өнгөрөгч 2016 оны сонгуулийн үр дүн санаанд оромгүй савласан ч энэ байдал эргээд давтагдана гэж үгүй. Зөвхөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг аваад үзэхэд МАН, МАХН, АН-аас нэр дэвшигчдийн санал эн тэнцүүхэн гарсан ч саналын хувь хүрээгүй учраас дахин санал хурааж ялагчаа тодруулсан нь үнэн хэрэгтээ “Ялагч үгүй сонгууль” юм. Мөн 2012 оны сонгуульд АН илүүрхсэн ч Засгийн газраа байгуулах хэмжээнд олонхи болж чадаагүй нь ч “Ялагч үгүй сонгууль” юм. Энэ мэт сүүлийн үеийн олон жишээ харуулна.
#3 ФОТО МЭДЭЭ: "СЭРСЭН ТАЛ", "ЦАГААН СУВАРГА"-ЫН ЭГШГИЙГ ТӨР ҮНЭЛЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан өнөөдөр /2019.07.08/ төрийн дээд шагнал гардуулж байна. Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Чингис хаан одонт, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн соёрхолт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров нар Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ.
#4 Б.ЭРДЭНЭХҮҮД НАЧИН ЦОЛ ОЛГОЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын начин цол олгох тухай зарлиг гаргаж, Төрийн ордны Есөн хөлт, цагаан тугт танхимд Болдын Эрдэнэхүүд улсын начин цол олголоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэг, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны “Сэргээшийн шинжилгээний дүгнэлттэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Зарлиг болгох нь: Үндэсний их баяр наадам, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд 5 давсанд тооцож аймгийн хурц арслан Болдын Эрдэнэхүүд Улсын начин цол олгосугай” гэжээ.
#5 ДИМАШ Б.ХАЛИУНААГ ХАЙЖ БАЙНА
“Яг түүн шиг” шоуны эцсийн шат өчигдөр /2019.07.08/ болж, шилдэг найман оролцогч хамгийн шилдэг бүтээлүүдээ толилуулсан билээ. Шоунд жүжигчин Т.Бархүү түрүүлж, 30 сая төгрөгийн шагнал хүртсэн. Харин дуучин Б.Халиунаа түрүүлж чадаагүй ч маш том шагнал авч магадгүй байна. Халиунаа сүүлийн шатанд Казахстаны дуучин Димаш Кудайбергенийг дууриан, “Sos Dun Terrien” дууг нь дуулсан юм. Димаш өөрийг нь дуурайсан бүсгүйг хайж байгаагаа инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )