Израилын хүчнийхэн Газын зурвасаас Израилын газар нутаг руу ухсан нууц хонгилыг олж илрүүлжээ. Энэ төрлийн хонгилуудыг илрүүлж, устгах ажиллагааг тус улс 2014 оноос хойш явуулж байгаа юм.
Израилын батлан хамгаалах яамнаас мэдээлснээр, эрэг орчмын бүсэд газар доорх хаалт барих явцад эл хонгилыг илрүүлсэн гэнэ. Энэ нь 2014 оноос хойш илрүүлж буй 18 дахь хонгил юм. 2014 оны Газын дайны үед Хамас бүлэглэлийнхэн газар доорх нууц хонгилуудыг ашиглан Израилын газар нутаг руу дайчдаа нэвтрүүлж, зэр зэвсгээ нийлүүлдэг байжээ.
2016 оноос эхлэн Израилын тал хилийн бүс дагуу 65 км үргэлжлэх хаалт барьж байна. Барилгын ажлын түргэтгэх үүднээс Газын зурвасын ойролцоо бетоны хэд хэдэн үйлдвэр барьсан аж. Газар доорх хананд мэдрэгчүүд байрлуулж байгаа бөгөөд энэ төслийн нийт өртөг 877 сая ам.доллар гэнэ.
Газар доорх ханаас гадна Израилын арми зургаан метр өндөр төмөр хаалт барьж эхэлсэн бөгөөд Газын зурвасын усан хил дагуу мөн хаалт барьж байна.
Сэтгэгдэл ( 5 )
Mongol hyatadiin hileer ch bas bgaa gej hun yarij bna lee. Hyatad talaasaa uhsan gej yaridag mash olon hun bairlah hongil gesen. Odoo barag Choibalsan hot orson bhao
Новшийн жүүдүүд шүү дээ.
Argagvi2 evreichvvd zowlon vzsen hvmvvs
Huchirheg gurnud
surtei shaatsan