ШИНЭ ДҮРЭМ: Торгуультай машиныг хотын төвөөр зорчуулахгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 23

Нийслэлийн Замын хөдөлгөөн, төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газраас Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулахын тулд гурван бүсчлэлд хуваах болсон талаар өнөөдөр /2019.07.23/ мэдээлэл хийлээ. Шинэ дүрмийг наймдугаар сарын 15-наас хэрэгжүүлж эхэлнэ. 

Нийслэлийг А, В, С гэсэн гурван бүсэд хуваах аж.

 

  • А бүс нь бага талбайг хамрах бөгөөд МУБИС-иас "Цэцэг" төвийн уулзвар, "Шангри Ла" зочид буудлаас Бага тойруу хүрэх хэсгийг,
  • В бүс нь Их тойруу, Баянбүрд, 100 айл, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн зам хүртэлх замыг,
  • С бүс нь дээр дурдсанаас гадуурх хэсгийг хамарна. 

 

Хотын төвийг А, B бүс гэх бөгөөд хотын төв рүү замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн, төлбөр төлөөгүй, үзлэгт ороогүй эсвэл тэнцээгүй, мөн тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй бол нэвтрүүлэхгүй байх зохицуулалтыг хийхээр болжээ.

Харин хотын захын хэсэг буюу С бүсийн хэсэгт иргэд машинаа тавьж, А, B хэсэг рүү нийтийн тээврээр зорчих боломж бүрдүүлэх юм байна. 

НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН БҮХ ЗОГСООЛЫГ ТӨЛБӨРТЭЙ БОЛГОНО

Энэ талаар Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр "Улаанбаатар хотод 530 гаруй мянган автомашин бүртгэлтэй байгаагаас 420 мянга орчим автомашин хөдөлгөөнд оролцож байна. Дорвитой арга хэмжээ авахгүй бол болохгүй нөхцөл байдал үүссэн. Өмнө нь дугаарын хязгаарлалт, нийтийн тээвэрт зориулан нэг эгнээг чөлөөлөх гэх зэрэг арга хэмжээг авсан. Гэвч энэ нь түгжрэлийг бууруулахад үр дүнгээ өгч чадахгүйд хүрлээ. Цаашид төвлөрлийг бууруулах зорилгоор төр захиргааны байгууллага, их, дээд сургуулийг хотоос нүүлгэх нь урт хугацааны асуудал. Харин бид тэр хүртэл богино болон дунд хугацааны төлөвлөлтийн ажлыг ийм байдлаар зохицуулна" гэлээ. 

Түүнчлэн шинэ дүрмийн хүрээнд орон сууцны хороолол дундах замуудыг нэг чигийн урсгалтай болгох зохицуулалтыг хийж байгаа аж. Үүнийг энэ сарын 25-наас хэрэгжүүлнэ. 

Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр мөн "Нийслэлд одоогоор автомашины зөвшөөрөлтэй 2382, зөвшөөрөлгүй 5312 зогсоол байгаа. Шинээр зогсоол байгуулах боломжтой талбайг судалснаар нийт 15696 автомашины төлбөртэй зогсоол зохион байгуулах боломжтой байна. Эдгээр нь шинэ журамтай байх юм.  А бүсийн хөдөлгөөнийг 50 хүртэл хувиар бууруулахын тулд тэгш, сондгойгоор явуулах санал яригдаж байна. Тодорхой хугацаанд байж болох хувилбар гэж үзэж байгаа. Харин В бүсэд дугаарын хязгаарлалт үргэлжилнэ. Бүсчлэл дотор Zone буюу бүс гэсэн тэмдэг байрлах бөгөөд стандартад орсон тул бүсийн тэмдэг зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээнэ. Бүсчлэлийн хязгаар зөвхөн ажлын цагаар мөрдөгдөнө. Тиймээс бүсчлэл дотор амьдарч байгаа хүмүүст ямар нэгэн хүндрэл гарахгүй" гэв.

Замын хөдөлгөөний удирдлагын газрын дарга н.Одбаяр "Жилд нийслэлд 80 мянган тээврийн хэрэгсэл нэмэгдэж байгаа тул ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй болсоэ. Автомашинаас ялгарах хорт утаа буурах гэх мэт нийгмийн эерэг талууд ч бий. Бид олон талаас нь судалсан тул өнөөдөр та бүхэнд танилцуулж байна. 550 мянган тээврийн хэрэгсэлтэй болчихсон тул ямар нэг алхам хийх хэрэгтэй болсон. Үгүй бол 0 зогсолт хийхэд хүрнэ. Жолооч бүрийн туулах замыг ч богиносгоно. Нэг амьсгаагаар түгжрэлийг бууруулахгүй тул хамгийн богино хугацаанд, хамгийн бага зардлаар хэрэгжүүлэх алхам нь энэ юм. Торгуультай, тээврийн хэрэгслээ үзлэгт хамруулаагүй гэх мэт зөрчилтэй бол тухайн машинд энэ мэдээллийг агуулсан наалт наана. Ийм л зардал гарч байгаа юм" гэлээ.


НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ДАРААХ БАЙДЛААР ЗОХИЦУУЛНА 

Нийтийн тээвэр иргэдэд хүрэлцээтэй, хурдан, цэвэрхэн, аюулгүй байх ёстой учир  энэхүү шаардлагыг нийтийн тээврийн компаниудад тавих юм байна. Дугуйн замыг нэмж, Улаанбаатарын замын хөдөлгөөнийг ухаалаг системтэй болгох, аль талд их машин байна тэнд ногоон гэрэл удаан асах гэх мэт зохицуулалт хийхээр төлөвлөж байгаа аж. Нийслэлд босоо болон хөндлөн тэнхлэгт экспресс буюу шуурхай автобус үйлчлэх юм. Мөн арав орчим замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох юм байна. Туршилтын ажиллагаа эхэлсэн явж байгаа талаар мөн хэллээ. 

(БҮСЧЛЭЛИЙН ХЯЗГААР)

 

Төгсгөлд нь тэд сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Бүсчлэл мөрдсөнөөр түгжрэл хэдэн хувиар буурах вэ?

-Бүсчлэлд хувааснаар түгжрэл 20-30 хувь хүртэл бууруулах боломжтой гэж үзэж байгаа.

-Энэ ажлыг төлөвлөхдөө иргэдээс санал авсан уу?

-Жолооч, иргэдээс санал асуухад 70 орчим хувь нь дэмжсэн. 30 хувь нь ямар нэгэн байдлаар эргэлзэж байна гэсэн. 

-Машин нэвтрүүлэхэд тодорхой шаардлага тавина гэсэн. Тэгэхээр машин бүрийг шалгаж оруулах уу?

-Автотээврийн үндэсний төв, Татварын ерөнхий газар, Тээврийн цагдаагаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байгаа. Үүнийг тодруулахад, торгуультай хүнийг нэвтрүүлэхгүй тул дүрмээ баримтлах, тэгснээр осол, зөрчил буурах зэрэг олон эерэг үзүүлэлт гарна.

-А бүсэд зөвхөн дарга нарын машин л нэвтрэх юм биш үү?

-Бүх машин ижил түвшнийх байна. Зогсоол дээр бүгд зохих төлбөрөө л төлнө. Жирийн иргэн, дарга гэж ялгахгүй. Хэвлэл мэдээллийн байгууллагын логотой автомашин, шуурхай албаны машин бүсчлэлийн хязгаарт үл хамаарна.

Сэтгэгдэл ( 32 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зѳв(202.126.89.130) 2025 оны 03 сарын 13

үхэр монголчуудад таарсан шийдвэр байна. хашиж хашрааж байж л наад хэд чинь ойлгоно

2  |  0
Otgonbaatar(202.126.89.223) 2025 оны 03 сарын 13

Shaana biz sda

1  |  0
Цагдаа нар боль(66.181.179.183) 2025 оны 03 сарын 13

Торгуулийг нэг удаа өршөөгөөд түүнээс хойш зөрчил гаргагсдыг оруулахгүй гэвэл болж л бна. Манай цагдаанцарууд хоёрхон эгнээтэй замаар давхар эргэлээ гээд шонгын модны цаана нуугдаад торгодог ш дээ. Ихэнх зөрчил ийм л бдаг. Манай нарийн зам анхнаасаа торгуулийн мөнгө хураах зорилгоор баригддаг.

1  |  0
Baatar(172.58.21.183) 2025 оны 03 сарын 13

Brazil shig neg musun bayan yaduugaar yalgaad hashaa barichih

1  |  0
Ард түмэн(192.82.65.86) 2025 оны 03 сарын 13

Бид нар олуулаа шүү, харин та нар цөөхөн. Мөнгө идэшт та нар болио

1  |  0
Хуцдаг халтар(66.181.161.94) 2025 оны 03 сарын 13

Хүний эрхийг зөрчсөн хаасан боосон тэнэг шийдвэр байнадаа. Үхсэн нохойн ойгор

1  |  0
Хуцдаг халтар (66.181.161.94) 2025 оны 03 сарын 13

Энэ одоо амьдралаас тасархай шийдвэрээ болиочээ. Хэзээ хаана хэнээсээ судалгаа авчихав даа. Өөрсдөө энэ судалгаагаа өгчихөөд биднийг өгсөн гэхээ болиоч ээ. Тэгээд дээрээс нь хэзээ биелэгдэхгүй юм хийхээ больчих хэрэгтэй. Тэр шар тэмдэглэгээ байна шал худлаа мөнгө идэх арга байхгүй юу

1  |  0
T(124.158.79.131) 2025 оны 03 сарын 13

Hotiin tuvdu mashina buged untragaj orhiod eserguutsle ilerhiileh hetegtei zamiin tsagdaa arai davartsan zorgoro shaah yumaa

2  |  0
T(124.158.79.131) 2025 оны 03 сарын 13

Ulamal ideh arga haih yumaa yaj mungu saahuu gel

1  |  0
zocin(202.126.88.44) 2025 оны 03 сарын 13

xaaj booh tycmaa ulam xetsuu bolno zamaa cain olon calaa baij l tugjrel uucehgi butehgui umaar oroldood bn d za hiigeed uz xarj baiu

1  |  0
Уншигч(202.179.25.49) 2025 оны 03 сарын 13

Бүр кастын системийг албан ёсоор нэвтрүүлэх нь л дээ

1  |  0
зочин(203.91.115.44) 2025 оны 03 сарын 13

хуцна биз. тэгвэл надад шинэ машин авч өгөөрэй. үгүй гэвэл би салаавч өгөөд явна за.

1  |  2
Sss(202.126.89.249) 2025 оны 03 сарын 13

Хуцаарай. Санал асуулга яваагүй.

1  |  3
иргэн(59.153.113.215) 2025 оны 03 сарын 13

Амьдралд нийцэхгүй үндсэн хууль зөрчсөн шийдвэр бна

1  |  0
zochin (66.181.189.145) 2025 оны 03 сарын 13

jolooch naraas asuusan genuu henees hezee asuuchihvaa oorsdoo anhaanaasaa hotiin zohion baiguulalt hiij chadaagui bj

1  |  1
НЭР(103.10.22.84) 2025 оны 03 сарын 13

Иргэдээс асуугаад 70% зөвшөөрсөн гэж хэзээ хаана асуулга явуулсан гээд шаачив гошин сдакууд чинь

1  |  2
Хх(103.229.123.215) 2025 оны 03 сарын 13

Энэ ерөөс ардын төлөө төр биш болж ээ. Торгууль зөрчлийн хуулиар далайлгаж төрийн нэрээр ажилладаг мөнгөний машин болж хувирлаа.

1  |  0
Лол(202.21.108.212) 2025 оны 03 сарын 13

Баячууд нь тийм гээд санал нь 70% болжээ...

1  |  0
G(103.26.194.95) 2025 оны 03 сарын 13

Ene ih torguuliin mungu haashaa orood bgaag il bolgo lalar mini henii umnuus guigeed iim balai yum sedeed bna

1  |  0
Zochin(66.181.160.103) 2025 оны 03 сарын 13

Zam ashiglasanii tatvaraa byten jileer ni avchihaad yu gej hutsaad bgaa ... yyrsdyy l tygjrel saadgyi yavj bval busad ni hamaagyi yu tee bidend edleh erh chylyy bna uu er ni

1  |  0
F(103.26.194.95) 2025 оны 03 сарын 13

Ene lalar torguuli tuluulhiin tuld iim yadarsan arga hereglej bdag ard tumniig doromjilhoo boli

1  |  0
з(202.179.25.67) 2025 оны 03 сарын 13

солиорчих юмаа

1  |  0
Baatar(202.55.188.42) 2025 оны 03 сарын 13

Ed nariin byatsxan tarxind iim l yadarsan yum orj irne.komunistuudiin uldegdel shuud xaana xoriglono.

1  |  0
zochin(150.129.141.35) 2025 оны 03 сарын 13

Bayrtai MAN ireh juliin songuuli chn ene shiidwereer duusgawar bollooo doo by Hvrelsvh

2  |  0
Баатарсүх(103.229.121.191) 2025 оны 03 сарын 13

битий игнэж солиороод байгаараа

2  |  0
Bnb(122.201.24.252) 2025 оны 03 сарын 13

Zov zov

3  |  1
zochin(202.126.89.174) 2025 оны 03 сарын 13

энэ энхтѳр гэж гомо нѳхѳр юу яриад ард түмнийг үймүүлээд бнѳѳ?1 жил хүрэхгүй дарга хийж байж их юм бужигнуулах санаатай гомо вэ.энд тэнд хүнд худлаа яриад явдаг нѳхѳр дѳѳ

1  |  1
uuu(66.181.161.109) 2025 оны 03 сарын 13

torguuli gej tulchuud bhad arildgui shulaach turiin emgenel bna, zaawal chiregdel bolj baij l arilna, malnuudiin hiisen yum malnuudad l zoriulhiimda

1  |  0
Зочин(66.181.161.78) 2025 оны 03 сарын 13

Эмнэлэг руу үзүүлэх гэвэл алхаж очно

1  |  0
Зочин(203.91.115.42) 2025 оны 03 сарын 13

Авах юмаа ямар хурдан шийдээд байнаа. Өгөх байсан бол дараа жил эсвэл бүр хэзээ өгөх нь тодорхойгүй л байх байсан байх да хөөрхий

3  |  2
Close menu