Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээний ажлын явцыг сонсож, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай зэрэг 10 асуудал хэлэлцлээ.
Энэ үеэр Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулга, мэдээллийг нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр хийлээ. Хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд дөрвөн уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийж, өнөөдрийн байдлаар зөрчил гаргасан 610 жолоочид торгууль ногдуулжээ. Мөн таван замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулах гээд үе шаттай арга хэмжээ авч буйг танилцуулгад дурдав. Гэсэн хэдий ч хөдөлгөөний ачааллыг сааруулах чиглэлээр хийж буй ажлууд үр дүн муутай байгаа аж. Тиймээс авто замыг бүсчлэн хувааж, жолооч нарыг хөдөлгөөнд оруулах нь зүйтэй хэмээн үзжээ. Энэ хүрээнд авто зогсоолын тоог олшруулж, тохижуулан, татвар болон торгуулийн орлогыг бүрэн төвлөрүүлэх боломж бүрдүүлэх аж.
Цаашид А бүсэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оруулах, А, В бүсээр 07:00-10:00, 17:00-20:00 цагт цагт орон нутгийн дугаартай автомашиныг зорчуулахгүй байх асуудлыг судалж буй аж. Мөн техникийн улсын үзлэгт ороогүй, татвар болон торгуулийн төлбөрөө төлөөгүй жолоочийг А, В бүсэд нэвтрүүлэхгүй гэв.
“ТОРГУУЛИА ТӨЛӨӨГҮЙ ЖОЛООЧ НАРЫГ ШҮҮХЭД ӨГНӨ”
“Авто замын хөдөлгөөний бууруулахын тулд хотыг гурван бүсэд хувааж байна. Харин А, B бүсэд ямар ч зөрчилгүй жолооч нар зорчино. Бид энэхүү арга хэмжээгээ наймдугаар сард багтааж зохион байгуулахаар төлөвлөж байна. Манайхан бүсчлэл гэхээр шинэ зүйл гэж ойлгож байна. Тийм зүйл биш. Татвараа төлсөн, торгуульгүй, улсын үзлэгт хамрагдсан байхад л болно. Жолооч нарт ямар ч хүндрэлгүй, хуулийн хүрээнд үүргээ л биелүүлсэн байхад болно. Харин эмнэлэг, цагдаа, онцгой болон хэвлэлийнхний машиныг саадгүй зорчуулна” гэж Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр хэлэв. Түүнчлэн “Нийт 10-аас дээш зөрчилтэй 63 мянган жолооч байна. 2015 оноос хойш жолооч нарт нийт 4.5 сая торгууль ногдуулснаас 2.6 сая нь төлөгдөөгүй байна. Тийм учраас цагдаагийн байгууллагаас торгуулиа өндөр болгосон. Тэр торгууль улсын төсөвт орох ёстой. Жолооч нар хуулиа биелүүлж торгуулиа төлөх ёстой. Цагдаагийн байгууллагаас торгуулиа төлөөгүй удсан, хэт өндөр торгуультай жолооч нарын асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэх бодлого барьж ажиллаж байна” хэмээн онцоллоо. Энэхүү асуудлыг танилцуулж дууссаны дараа тэрбээр сэтгүүлчдийн дараах асуултад хариулт өгөв.
-Бүсчлэлийн асуудлыг яг хэзээнээс хэрэгжүүлэх талаар та тодорхой хугацаа хэлэхгүй юу?
-Жил бүрийн наймдугаар сарын 15-наас нийслэлийн замын хөдөлгөөн эрс нэмэгддэг. Энэ жил эрт нэмэгдэж байна. Өнгөрсөн онд товчоодоор хотод ирсэн машинд тооллого явуулахад найм, есдүгээр сард нийт 90 мянган автомашин хот руу орж ирсэн байсан. Харин одоогоор Улаанбаатар хотод замын хөдөлгөөнд оролцож буй орон нутгийн улсын дугаартай автомашиныг нь нийт хөдөлгөөнд оролцож байгаа автомашины таван хувийг эзэлж байна. Энэ нь 17,000 орчим орон нутгийн улсын дугаартай автомашин гэсэн үг. Тиймээс энэ сардаа багтаагаад авто замын ачаалал нэмэгдэхээс өмнө хэрэгжүүлбэл илүү ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. Учир нь замын хөдөлгөөний ачаалал эд эхэлсэн үед хэрэгжүүлэх нь төвөгтэй нөхцөл байдал үүсгэнэ. Бид наймдугаар сардаа багтааж, ачаалал илүү нэмэгдэхээс өмнө Улаанбаатар хотын автозамыг бүсчлэлд хуваах асуудлыг хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна.
-Ачаалал ихэссэн үед харин бүсчлэлд хуваачихвал С, В бүсэд нь илүү түгжрэл үүсэх юм биш үү?
-Бид эхлээд Улаанбаатар хотын 2.300 орчим авто зогсоолыг 15,000 гаруй болтол нэмэгдүүлнэ. Түгжрэл гэдэг чинь өөрөө цогц арга хэмжээ учраас ямар нэг зүйлийг нь хийж болохгүй гээд орхих боломжгүй. Зогсоолын асуудлыг шийдсэнээр өдөржин төрийн байгууллага болон томоохон худалдааны төвүүдийн гадаа зогсдог машин байхгүй болно. Өөрөөр хэлбэл тэд өдөрт 15-20 мянган төгрөг төлөөд зогсоол ашигладаг төрийн эсвэл үйлчилгээний байгууллагын ажилчид хэд байх вэ. Ингэж зогсохгүйн тулд тэд өөр сонголтууд хийж эхэлнэ гэж бодож байна. Бүсчлэл хэрэгжээд эхлэх үеэр бид нийтийн тээврийн үйлчилгээг дэмжинэ. Нийтийн тээврийн аюулгүй байдал, хурд, цаг хугацаа гэх мэт иргэдийн нийтийн тээврийн үйлчилгээнээс хүсэж буй бүх нөхцөлийг бүрдүүлээд өгөх юм.
-А болон В бүс рүү нэвтрэх тээврийн хэрэгсэлд наалт наана гэсэн. Хэрхэн наах вэ?
-Техникийн улсын үзлэгт орсон, татвараа төлсөн гэсэн наалт бий. Жолооч нар авто машиндаа тэр наалтуудыг наалгасан байх бөгөөд бид өөр наах боломжтой наалтыг наана. Эсвэл наалт байхгүйд нь өмнө байсан наалтыг нэмж өгөх л асуудал яригдана. Хамгийн гол нь тухайн жолооч хуулийн хүрээнд өөрийн үүргээ биелүүлсэн байхад А, В бүс рүү нэвтрэх наалт наалгахад ямар нэг хүндрэл учрахгүй.
-Торгуультай тээврийн хэрэгслийг А бүсчлэлд нэвтэрсэн тохиолдолд шалгаад давхар торгууль ногдуулах юм уу?
-Давхар торгууль ноогдуулахгүй. Түүвэрлэж замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөрөө хариуцлага хүлээнэ. Өөрөө хэлбэл, олон дүрэм зөрчсөн торгуультай байгаа автомашин бүсчлэлийн тэмдэг заалтыг зөрчин бүсчлэлд нэвтэрсэн тохиолдолд тэмдэг заалт зөрчсөн гэдгээрээ торгууль нь нэмэгдэнэ.
ТА ТОРГУУЛЬТАЙ ЭСЭХЭЭ ШАЛГААРАЙ
Замын хөдөлгөөний инженерчлэл зохицуулалтын газрын судалгаагаар сүүлийн дөрвөн жилд жолооч нарт 4.5 сая ширхэг торгуулийн хуудас бичсэнээс 2.6 сая ширхэг торгууль нь төлөгдөөгүй байгаа аж. Манай улсад нийт 871.350 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас 501.934 (57. хувь) нь нийслэлд бүртгэлтэй. Үүнээс 10 ба түүнээс дээш торгуультай 63 мянга гаруй жолооч замын хөдөлгөөнд оролцож байгаа гэх мэдээллийг албаныхан өгч байгаа.
Торгуулиа төлөөгүй жолооч нар энэ сарын 15-наас бүсчлэлийн дагуу А, B бүс рүү нэвтрэх эрхгүй болж байгааг дахин анхааруулъя.
Мөн Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах бүсчлэлийн тухайд хотын “А” бүсэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оруулах, “А”, “В” бүсээр 07.00-17.00 цагт орон нутгийн дугаартай автомашиныг зорчуулахгүй байх асуудлыг судалж буй. Түүнчлэн техникийн улсын үзлэгт ороогүй автомашиныг “А”, “В” бүсэд нэвтрүүлэхгүй тул жолооч та торгуультай эсэхээ ЭНД дарж, шалгаарай.
Сэтгэгдэл ( 16 )
Sain baina hotiin zamiin emh zambraagui baidliig ingej changalaad duremguiteed baigaa 63000 joloochiin mashiniig n huraaj avaad ondor torguuli tavij ih hotoo durem juramtai bolgoh heregtei.
Man namiin. Sots maygiin muixar shiidveruud ikh garch bnaa.naadax chin yavaxgui ee.mangaruudaa.
Ийм бүсчлэл Нийслэлд яагаад ч тохирохгүй. !!! Тэрний оронд гэрлэн дохионы асуудлаа өөрчилж янзлаачээ. Заримдаа 30 минут шахуу улаан гэрэл асчихаад бөөн түгжрэл үүсгээд гэрлэн дохио нь гацчихдаг юм уу эсвэл зохицуулагч цагдаа нь удирдаад байдаг юм уу?!~ мөн ч хэцүү шүү дээ.
mai muu lalruud
Kkkkkkk
Utga uchirgui baahan torgood odoo buur hucheer ard tumnee turemgiilj baih shiv dee
шинэ юм эхлэхээсээ өмнө хуучин юмаа сайн цэгцэлмээр юмаа,наад зах нь төлсөн торгууль устахгүй ,өмнөх хүний торгууль нь гарч ирээд хөөцөлдөөд явхаар нэг нэгэнрүүгээ хийгээд явуулаад бнаааааааа
oron nutgiin dugaartai mashiniin bitgii yawuul
Торгуульгүй машин а бүсээр явж болно гээд байхад баян ядуугаар нь ялгалаа гээд оркдоод байсан хүмүүс одоо яахав дээ хүссэн хүсээгүй төлөх л болж дээ
65- deesh nasnii hun joloo barihiig hasyaa.....ydargastai bna sh dee uvuu, emee naraa....gerlee harahgui,yvahgui ,zogsohgui buun tugjireed
ard tumenteigee ih temtsej bndaa hulgaichuud.....
ideh munguu bosgoh gesen luiwarchidiin snaa bn ingeed tugjrel buurana gewel shal hudlaa shv luiwarchidaa bosno shv ard tumen chin
tm shv oron nutgiin dugaartai mashinuudiig tsegtslah heregtei haa saigui oron nutgiin dugaartai mashin tugjrel uusgene dvrem zorchino
Oron nutagiin mashin ywuulahgui gsen yu gsen ug we hotod ajilt shiljuuleg hazgaarlasan ued iim lalar baih gj pizdanuud