Итали бүсгүйн монгол морьдод “виз” өгөхгүй байна

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 24

Монгол сумыг Польшийн Краков хотод хүргэхээр мориор аялж байгаа Италийн аялагч бүсгүй Паола Жаконими ОХУ-ын хил дээр гацаад байна.

Энэ бол нум сумны сум бөгөөд Паола Монголоос Краковт хүргэхээр Орос, Казахстанаар дамжин, хүнд хэцүү морин аялал хийж байгаа. Ямар учиртай сум болох, яагаад очих ёстой талаар эндээс уншина уу.
 

Бүсгүйн гацсан шалтгаан бол түүний морьдыг ОХУ-аас гаргахгүй байгаа аж. Уг нь түүний жил гаруй үргэлжилсэн аялал өндөрлөх тун дөхөөд байгаа юм. ТАСС агентлагийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө Паола “Уг нь мал эмнэлгийн шинжилгээ, үзлэг тариаг бүгдийг хийлгэсэн. Карантины хугацаа ч дууссан. Гэвч зөвшөөрөл өгөхгүй хэвээр байна” гэж ярьжээ.

Одоо Паола монгол морьдынхоо хамт Псков мужийн Великие Луки хотод байна. Өнөөдөр тэр Москва явж, ОХУ-ын мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрлөө шаардах гэнэ. Түүний ОХУ-д байх визийн хугацаа наймдугаар сарын 3-нд дуусах тул яаравчлахгүй бол болохгүй байгаа ажээ.

Монгол сумаа Краковт хүргэж өгчихөөд Паола Чех, Австри улсуудаар дайран, Итали эх орондоо харих юм. Харин түүний Чегере (урагш, шулуун), Сustode (хамгаалагч) гэсэн хоёр монгол морины хувь заяа бүрхэг хэвээр байна. Хэрэв ОХУ, Европын холбооноос зөвшөөрөл өгөхгүй бол морьд Орост үлдэнэ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.186.133) 2019 оны 07 сарын 25

Ийм балай гаруудад яах гэж Монгол морио өгч явуулдаг юм бэ. Монгол морь мал хүнээс илүү нутгаа санадагыг мэдсээр байж

0  |  0
Зочин(66.181.186.133) 2019 оны 07 сарын 25

Ийм балай гаруудад яах гэж Монгол морио өгч явуулдаг юм бэ. Монгол морь мал хүнээс илүү нутгаа санадагыг мэдсээр байж

0  |  0
Зочин(112.72.11.114) 2019 оны 07 сарын 24

Оросууд юу гэж зөвшөөрөл өгөхөв дээ. Оросын шовинизм савнаасаа хальж нэгэн цагт хувьсгалт монголын түүхийг зохиож байсан бол энэ нь багадаад 13-р зууны дэлхийн түүхийг шинээр зохиох гэж байна. Бидний нөгөө бахархаад байдаг Чингисийг маань юутай хүүтэй нь баллуурдах гэж байна. Ийм нөхцөлд Оросуудын хувьд энэ нэг балай хүүхний явдал бол хамар дотор гарсан хатиг бөгөөд түүнийг хил нэвтрүүлэхийг зөвшөөрнө гэдэг талхны хөрөнгөө халуун ус руу хийсэнтэй адил юм болно.

0  |  0
Зочин(112.72.11.114) 2019 оны 07 сарын 24

Морьд орост үлдвэл тэгээд сосиск болоол дуусах байх даа. За даа манай энд ч гэсэн аз байвал тогоогоо тослоод азгүй бол каз болоод л хотын бохирын байгууламжид шингэх байсан юм чинь дээ. Харин газар үзэж яваад дуусаж дээ. Азтай морьд юм.

0  |  0
Зочин(112.72.11.114) 2019 оны 07 сарын 24

Анхнаасаа шал гоомой юм хийжээ. Ядаж манай тэмээчин хүүхний паянг дуулаагүй л юм байх даа. Романтик улс аа гэж.

0  |  0
Top