Польшид монгол сум хүргэх итали бүсгүйг Польшид оруулсангүй

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 28

Монгол сумыг Польшийн Краков хотод хүргэхээр мориор аялж байгаа Италийн аялагч бүсгүй Паола Жаконими ОХУ-ын Калуга хотод хүрлээ.

Сум гэхээр та гайхаж байна уу? Энэ бол нум сумны сум бөгөөд Паола Монголоос Краковт хүргэхээр Орос, Казахстанаар дамжин, хүнд хэцүү морин аялал хийж байгаа. Ямар учиртай сум болох, яагаад очих ёстой талаар танилцуулъя.

Паола Жакомини бол Италийн хөдөө аж ахуйн эрдэмтэн. Тэр Монголын Эзэнт гүрний цэрэг Европ тивд довтолсон замыг давтан аялж үзэхээр шийджээ. Ингэхийн тулд юу хэрэгтэй вэ? Мэдээж морь. Монголын морин цэрэг ойртон ирж байгааг сонссон Европ тив айн чичирч байсан тэр үеийг давтаад үзье. Энэ аяллаараа тэр Ази, Европын ард түмний дайн дайсагналыг найрамдал нөхөрлөл болгон хувиргах нэгэн санаа агуулсан байлаа.

Ингээд Паола Улаанбаатарт 2018 оны тавдугаар сард ирсэн байна.

"Би багаасаа уул хаданд аялах, морь унах дуртай байлаа. 13 жилийн дотор би 4500 км морин аялал хийсэн. Улаанбаатарт мориндоо мал эмнэлгийн бичиг бүрдүүлэх гэж бараг сар болсон. Дараа нь хөдөө суманд очиж, хамгийн сайн мастераар нь сум хийлгэсэн юм. Энэ сумыг би Краковт аваачих ёстой" гэж Паола Жакомини ярьжээ.

Алс тэртээ 1241 онд монголчууд Польшийн Краков хотыг эзлэхээр дөхөн ирсэн байлаа. Хотын Гэгээн Мария сүмийн орой дээр бүрээчин цэрэг түгшүүрийн дохио хангинуулан үлээж байхад монгол харваач хүзүүнд нь харван алсан байдаг. Энэ үеэс өнөө цагийг хүртэл Краковт тэр бүрээчний үлээж байсан аялгуу эгшиглэж байгаа. Аялгуу бүтэн явдаггүй, яг тэр бүрээчин алагдах хүртлээ үлээсэн  хэсэг хүртэл тоглогдоод тасардаг байна. Паологийн зорилго нь энэ түүхийг өөрчлөн, сайн сайхнаар төгсгөх. Монголд хийлгэсэн энх тайвны сумыг харвах биш бүрээчинд дамжуулан өгөх явдал гэнэ. Дайн дуусаж, энх тайван цаг ирсэн гэдгийг Монгол, Польшийн ард түмэнд дуулгаж, хоёр орны ард түмнийг эвийн гэрээгээр холбох аж. Тэрээр Краков хотын сүмийн орой дээр өдөр бүр тоглодог хөгжимчинд энэ талаараа захиа бичиж, монгол сум гардуулан өгөх гэж байгаагаа мэдэгджээ.

"Краковын иргэд миний энх тайванч санаачилгыг ойлгож, сайхан угтан авах байх гэж найдаж байна. Би хөтөлгөө морьтой аялж байгаа. Монгол морь тэсвэртэй, аагим халуун, чичрэм хүйтэнг ч даван туулдаг. Нэгэнд нь би  Чегере (урагш, шулуун), нөгөө мориндоо Сustode (хамгаалагч) гэсэн нэр өгсөн. Хотод бараг ордоггүй, хөдөө майхнаа бариад, түүдэг асаана. Нутгийн иргэдтэй ярилцах дуртай" гэж тэр мөн ярьсан байна.

Паола Монголоос гараад Алтай, Сибирь, Урал, Оросын төв хэсгийг саадгүй туулаад Польшийн хил дээр очсон ч харин түүнийг оруулсангүй. Гааль дээр морьдыг эрүүл гэдгийг баталсан мал эмнэлгийн шинжилгээний бичиг шаардсан байна. Хэрэв ийм бичиг байхгүй бол Европын холбооны улсуудад нэвтрэх боломжгүй ажээ.

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.131.245.34) 2019 оны 07 сарын 01

Польшууд бол хөгийн амитад юм байлээдээ уншаад дуулаад байхад

0  |  0
A(202.179.27.228) 2019 оны 06 сарын 29

HUURHII 2 MORI MINI AJ ZARGALTAI ZUGAALJ YAVNA,YAAMAIDA

0  |  0
Bi(202.9.43.220) 2019 оны 06 сарын 28

Itali emegtei bish mongol er hun awaachij ugsun bol utga tuguldur boloh baisan busuu.

0  |  0
matilda(197.234.221.194) 2019 оны 06 сарын 28

Сайн уу, ээж ээ Захидал: matildalkoustre @ gmail. комын Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * - 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Аян зам ивээг(122.201.26.172) 2019 оны 06 сарын 29

Аргагүйл агуу сэтгэлтэй, агуу тэвчээртэй, агуу эрдэмтэн юм. аян зам нь өлзийтэй байж, хэрэг зоригоо саадгүй бүтээх болтугай

4  |  0
МОНГОЛ ХYН(202.9.43.246) 2019 оны 07 сарын 03

ОРОСЫН КАЛУГА ГЭДЭГ БОЛ МОНГОЛООР ХААЛГА ГЭСЭН YГ ЮМ ГЭНЭ ЛЭЭ.

2  |  0
Zochin (108.92.148.34) 2021 оны 06 сарын 28

End tendehiin tenemeluuded mori malaa zugeer uguud tuuchihdagaa boliochee..Hudlaa show hiij mori maliin naimaa hiidgee bolih tsag bolson ...Nuguu temeen. husugtei mongol avgai yu bolson be...End tendehiin amitnii hureelenguuded mongol maliig shahah naimaagaa oddoo bolii teh uu...

0  |  3
mongol(202.55.184.18) 2019 оны 06 сарын 28

2 mongol mori ergej ireh uu

0  |  0
DR. PRADHAN(105.112.33.11) 2019 оны 07 сарын 01

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  4
DR. PRADHAN(105.112.33.11) 2019 оны 06 сарын 29

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM whatsapp: 15733337443 Үнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хая

0  |  4
Zochin(202.131.243.190) 2019 оны 06 сарын 29

Ter mal emnelgiin shinjilgeenii bichgiig ni orosuudad uzuuleed l avchihgui yasiin bol. Medeej Oros-Mongoliin hileer garahad orosuud bas shaardaj uzsen l baij taarna. Polishuud yaaj bgaa yum bol doo.

2  |  0
zochin(68.148.158.2) 2019 оны 06 сарын 28

Ene ih haramch huuhen baihaa. Heel hahuulaa hel amgui ahiuhan ugsun bol manai mongol darga nar buh ajliig ni ter dor ni buteegeed ugdug yumdaa.

0  |  0
ахахахах(202.179.26.18) 2019 оны 06 сарын 29

Манай тэмээтинг бодвол шуурхай явж байгаа юм даа.

2  |  0
Батхүүү(202.126.89.126) 2019 оны 07 сарын 03

Энэ ч ёстой бахархмаар бүсгүй юмдаа манайхан тэр хорио цээр эрүүл мэндийн бичгиийг нь олигтойхон хийгээд өгчихгүй аягүй бол авилга нэхсэн баыхаа

4  |  0
Top