Монгол сумоч дэлхийн шилдэг тамирчинд нэр дэвшлээ

Автор | Zindaa.mn
2014 оны 01 сарын 13

Дэлхийн 2013 оны шилдэг тамирчин шалгаруулах “Athlete Of the Year-2013” шалгаруулалт эхэлжээ. Энэхүү шалгаруулалтад Монгол Улсын иргэн, сумо бөхийн тамирчин Ганхуягийн Наранбат нэр дэвшиж “бөх”-ийн төрөлд нэр дэвшээд байгаа юм.

Дэлхийн шилдэг тамирчин шалгаруулах шалгаруулалтын нэг чухал үндэслэл нь онлайн хэлбэрээр санал өгөх дэмжигчдийн тоо бөгөөд монгол залуу бөхөө дэмжих хүсэлтэй хэн бүхэн http://www.theworldgames.org/the-sports/polls/1-athlete-of-the-year-2013 хаягаар орж, саналаа өгөх боломжтой юм. Саналыг өдөр бүр буюу 24 цагт нэг удаа өгч болох давтамжтайгаар үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top