Итали бүсгүй монгол сумаа Польшид хүргэн өгч чадлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 20

Монгол сумыг Польшийн Краков хотод хүргэхээр мориор аялж байгаа Италийн аялагч бүсгүй Паола Жаконими зорилгоо биелүүлжээ.

Паола Жакомини бол Италийн хөдөө аж ахуйн эрдэмтэн. Тэр Монголын Эзэнт гүрний цэрэг Европ тивд довтолсон замыг давтан аялж үзэхээр шийджээ. Ингэхийн тулд юу хэрэгтэй вэ? Мэдээж морь. Монголын морин цэрэг ойртон ирж байгааг сонссон Европ тив айн чичирч байсан тэр үеийг давтаад үзье. Энэ аяллаараа тэр Ази, Европын ард түмний дайн дайсагналыг найрамдал нөхөрлөл болгон хувиргах нэгэн санаа агуулсан байлаа.
 

Ингээд Паола Улаанбаатарт 2018 оны тавдугаар сард ирсэн байна.

"Би багаасаа уул хаданд аялах, морь унах дуртай байлаа. 13 жилийн дотор би 4500 км морин аялал хийсэн. Улаанбаатарт мориндоо мал эмнэлгийн бичиг бүрдүүлэх гэж бараг сар болсон. Дараа нь хөдөө суманд очиж, хамгийн сайн мастераар нь сум хийлгэсэн юм. Энэ сумыг би Краковт аваачих ёстой" гэж Паола Жакомини ярьжээ.
 

Алс тэртээ 1241 онд монголчууд Польшийн Краков хотыг эзлэхээр дөхөн ирсэн байлаа. Хотын Гэгээн Мария сүмийн орой дээр бүрээчин цэрэг түгшүүрийн дохио хангинуулан үлээж байхад монгол харваач хүзүүнд нь харван алсан байдаг. Энэ үеэс өнөө цагийг хүртэл Краковт тэр бүрээчний үлээж байсан аялгуу эгшиглэж байгаа. Аялгуу бүтэн явдаггүй, яг тэр бүрээчин алагдах хүртлээ үлээсэн  хэсэг хүртэл тоглогдоод тасардаг байна. Паологийн зорилго нь энэ түүхийг өөрчлөн, сайн сайхнаар төгсгөх. Монголд хийлгэсэн энх тайвны сумыг харвах биш бүрээчинд дамжуулан өгөх явдал гэнэ. Дайн дуусаж, энх тайван цаг ирсэн гэдгийг Монгол, Польшийн ард түмэнд дуулгаж, хоёр орны ард түмнийг эвийн гэрээгээр холбох аж. Тэрээр Краков хотын сүмийн орой дээр өдөр бүр тоглодог хөгжимчинд энэ талаараа захиа бичиж, монгол сум гардуулан өгөх гэж байгаагаа мэдэгджээ.

Түүний аялал бүтэн жил гаруй үргэлжилсэн. Ингээд энэ сарын 16-нд Паола Жакомини морьтойгоо Монголоос гарч, Орос орныг туулаад Краков хотод эсэн мэнд очжээ. Паола хотын дарга Яцек Майхровскийд монгол нум сумны сумаа гардуулан өгч, монголчууд энх тайвныг хүсэж байгааг дамжуулсан байна.
 

“Чигээрээ” нэртэй монгол морио Польшид үлдээж, эмчлүүлэх гэнэ.
 

Харин Сustode (хамгаалагч) морио унаад төрсөн нутаг Италиа зорьжээ.
 

Зоригт бүсгүй өвлөөс өмнө Италидаа харих төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.168.81) 2019 оны 11 сарын 06

бид дотороо хэрэлдэж л чадаж байна харийн хүмүүс бидэнд нэгийг хэлээд байгаа юм бишүү энэ мундаг эмэгтэйд чин сэтгэлээсээ баяр хүргэе манай төрийн зүгээс таг чиг мэдрэмж алга

0  |  0
иргэн(103.57.92.114) 2019 оны 09 сарын 21

(202.126.88.138) чиний хэлээд байгаа хүүхэн чинь дөрвөд биш торгууд гээгүй билүү. Дөрвөд торгууд уйгар гурваа ялгахгүй байж бас халх гэчжээ эргүү хужаа манжийн хурлийз. Чи халх байдын байж яс үндэс чинь юу болохыг чи ул суурьтай судалж үзсэн үү ойрын 9 үеэ нэрлэж мэдэх болов уу даа ядаж боловсролгүй бол амиа хамхиж сураач олон нийтийн сүлжээнд мэдрэл Тань тэнэж явах нь бусдад хортой байна, бухимдуулж байна.

0  |  0
Зочин (139.5.219.193) 2019 оны 09 сарын 20

Дөрвөд бол Ойрдын нэг хэсэг. Ойрд бол гурван голын язгуурын монгол овгийн нэг. Чингис хаан Их Монгол улсыг байгуулахад Ойрдын Хутагбэх хамгийн ирж, Чингис хаан Хутагбэхийн дүү Иналчбэхэд нэг охиноо эхнэр болгон өгч ураг болсон түүхтэй. Монголын Нууц Товчооны уншвал мэдэж авна даа.

0  |  0
Зочин(202.55.188.84) 2019 оны 09 сарын 20

Айхтар хүүхэн юм. Ѳнѳѳ манай тэмээчин хүүхэн юу болсон?

1  |  0
zochin(66.181.185.48) 2019 оны 09 сарын 21

saykhan zuyl khiijee, khuurkhii mongol morid mini

3  |  0
ХАЛХ МОНГОЛ(202.126.88.138) 2019 оны 09 сарын 21

Жинхэнэ мундаг эмэгтэй байна даа. Нэтээр нэг доодохоо дэлгэж харуулсан шалдан Дүрвэд авгай 2 жил сураггүй. Халхын хэдэн тэмээг харь Уйгартаа орхиод өөрөө хаачсан нь мэдэгдэхгүй алга болжээ. Харин энэ эмэгтэй Монгол мориор бүтэн жилийн дотор Краковт яваад оччихсон байна, бас монгол хантааз өмссөн байна

1  |  1
халх(202.126.88.138) 2019 оны 09 сарын 21

Жинхэнэ мундаг эмэгтэй байна даа. Нэтээр нэг доодохоо дэлгэж харуулсан шалдан Дүрвэд авгай 2 жил сураггүй. Халхын хэдэн тэмээг харь Уйгартаа орхиод өөрөө хаачсан нь мэдэгдэхгүй алга болжээ. Харин энэ эмэгтэй Монгол мориор бүтэн жилийн дотор Краковт яваад оччихсон байна, бас монгол хантааз өмссөн байна

0  |  1
Top