Монгол сумыг Польшийн Краков хотод хүргэхээр мориор аялж байгаа Италийн аялагч, бүсгүй Паола Жаконими ОХУ-ын Липецк мужийн Елец хотод хүрлээ.
Ямар учиртай бүсгүй, яагаад монгол сум хүргэх гэж яваа талаар бид мэдээлсэн билээ.
Паолаг Елец хотын ойролцоо Задонск суурингийн ойролцоо явж байхыг харсан иргэд орон нутгийн телевизэд мэдээлэл өгснөөр сэтгүүлчид түүнтэй уулзаж ярилцжээ.
Паола Жаконими “Харамсалтай нь замд таарсан нохой сумыг минь хазаад бага зэрэг гэмтээчихлээ. Гэхдээ удахгүй засуулна. Хавар болж дулаараад дулаахан сайхан байна. Замд таарсан казакууд их тус болсон. Морины тахыг сольж өгсөн. Би өдөрт 30 км яваад аюул осолгүй газар майхнаа барьж, хоноглодог. Эстоний хил дээр нөхөр минь тосох учиртай” гэж ярьсан байна.
Сэтгэгдэл ( 3 )
Сум гэж юу юм бэ.Бууны сум юмуу. Мэдээгээ ойлгомжтой бичиж болохгүй байна уу. Ямар зорилготой яадаг эд вэ.