Японы мэргэжлийн сумод нэг жилийн хугацаанд хамгийн их давсан хүнээр Хакухо М.Даваажаргал шалгарчээ. Сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргал нь 2009 онд нэг жилийн дотор 90 удаа дэвжээнд гарч, 86 удаа давжээ. Энэ нь дэлхийн дээд амжилтыг эвдсэн үзүүлэлт аж. Энэхүү амжилтаа өнгөрсөн онд дахин давтсанаар “Дэлхийн гиннесийн амжилт” номонд өөрийн нэрээ үлдээсэн байна. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Хакүхо М.Даваажаргал мэргэжлийн сүмод 40-өөс дээш удаа түрүүлэх зорилгыг өмнөө тавьсан гэдгээ дурьдсан удаатай. Наран улсын тэнгэрт Монгол орныхоо нэрийг өндөрт өргөж яваа агуу аваргын маань зорилго тун удахгүй биелэх биз ээ.
2017 он 02 сар "Зиндаа" сэтгүүл №03/503
Сэтгэгдэл ( 0 )