Польшид монгол сум хүргэх итали бүсгүй Калугад саатлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 05

Монгол сумыг Польшийн Краков хотод хүргэхээр мориор аялж байгаа Италийн аялагч бүсгүй Паола Жаконими ОХУ-ын Калуга хотод хүрлээ.

Ямар учиртай бүсгүй, яагаад монгол сум хүргэх гэж яваа талаар эндээс уншина уу.

Паола Жаконими өдөр бүр 30 км аялдаг. Гар утсандаа байрлуулсан навигаторын ачаар замаа олдог. Дундад зууны үеийн Монголын их гүрний цэрэг дайчдын замаар тэр замнаж байгаа.

Паола Монголоос гараад Алтай, Сибирь, Урал, Оросын төв хэсгийг саадгүй туулсан ч Калугад бага зэргийн саатал гарчээ.  

Паола хоёр монгол морьтой. Нэгэнд нь Чигээрээ (урагш, шулуун), нөгөө мориндоо Хамгаалагч (Сustode) гэсэн нэр өгсөн гэнэ. Калугад хоноод өглөө сэртэл Хамгаалагч уяанаасаа мултраад алга болсон байжээ. Паолад туслахаар Калуга хотын гал сөнөөгчид ирж, дрон нисгэн, бүтэн дөрвөн цаг хайж байж олсон байна. Хамгаалагч эх нутгаа санасан бололтой, буцан явж байгаад баригджээ.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongol(70.71.250.119) 2019 оны 06 сарын 09

Mongol moriih eh hutgaas ni avch yavj bolohgui.

0  |  0
Top