ЗИНДАА 2019.07.26 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 07 сарын 26

#1 ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ТЭР СУРТАЛЧИЛЖ ӨГЛӨӨ

Өнөөгийн эрх баригч намынхан өнгөрсөн парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байхдаа “эцэг” хуульд гар хүрэхийг төдийлөн дэмжээгүй. Дэмжихгүй байх цаад шалтгаан нь ердөө л өнөөдрийнх шиг төрийн эрхийг барьж, өөрсдийн гараар зурах боломжоо л хүлээсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, тэд төрийн эрхийг барьж Үндсэн хуулийн өөрчлөлтийн автор болохыг хүссэн байхыг үгүйсгэхгүй.  Аль нь ч байсан МАН-ынхан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, энэ цаг үед тэрхүү төслөө парламентын түвшинд хэлэлцүүлж байгаа нь сайшаалтай. Учир нь, Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа өөрчлөх, түүнд гар хүрэх цаг нь ирсэн гэдгийг төрийн тэргүүнээс эхлүүлээд нийгмийн аль ч түвшинд хүлээн зөвшөөрч байгаа явдал юм. Гагцхүү “эцэг” хуульд нэг нам дангаараа гар хүрч болохгүй гэх итгэл үнэмшил, үзэл бодлыг улс төрийн бусад жижиг нам, эвсэл илэрхийлсэн хэвээр байна.

Яг ийм эгзэгтэй цаг үед Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулж, парламентад өргөн барилаа. Ерөнхийлөгчийн энэхүү үйлдэл нь улстөрчид төдийгүй иргэдэд гэнэтийн “бэлэг” болсон. Таван жилийн хугацаатай парламент ба 108 гишүүн гэдгээс авахуулаад анхаарал татахуйц өөрчлөлтүүдийг хэн ч байсан анзаарахаас аргагүй. Энэчлэн Ерөнхийлөгч Х.Баттулгын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсан явдал нь “эцэг” хуульд гар хүрэх үйл явцад олон нийтийн анхаарлыг жинхэнэ утгаар нь чиглүүлсэн гэхэд болно.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#2 ХАБАРОВСКИЙН ТҮЙМЭР: НАЙЗУУДЫНХАА ТӨЛӨӨ АМИА ӨГСӨН АЛЕКСЕЙ ХҮҮД ОРОСЫН БААТАР ЦОЛ ОЛГОНО

ОХУ-ын Хабаровск мужид энэ долоо хоногт (2019.07.23) хүүхдийн зусланд түймэр гарч, дөрвөн хүүхэд амиа алдсан эмгэнэлтэй явдал болсон билээ. Уулын цанын “Холдоми” цогцолборын хүүхдийн зусланд гарсан галын үеэр түлэгдсэн таван том хүн, долоон хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Гал гарах үед лагерьт 7-15 насны 189 хүүхэд амарч байжээ. Гал 22-23-нд шилжих шөнийн 02:30 цаг орчимд гарч, зуслангийн 26 майхны 20 нь 10 минутын дотор бүрэн шатсан аж. Хабаровскийн хязгаарын захирагч Сергей Фургал "Ийм зусланг байдаг талаар мэдээгүй байсан" гэж мэдүүлсэн нь лагерь хяналт шалгалтад хамрагдаагүй байсан гэх хардлагыг төрүүлж байсан бол зуслангийн захирал Максим Кузнецов баривчлагдахаасаа өмнө арай өөр зүйл ярьжээ. Тэрбээр "Зусланд шаардлагатай шалгалтууд хийгдсэн, майхан шатахгүй гэсэн дүгнэлттэй байсан. Хамгийн сүүлд энэ сард зусланд шалгалт хийсэн" гэж ярьжээ. 

Олны сэтгэлийг сэрдхийлгэсэн осол, галын хэрэгт Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн, шалгаж байна. Хүүхдийн зуслан байрлах “Холдоми” цогцолборын эзэн Виталий Бурлаков, Хабаровскийн хязгаарын Онцгой байдлын ерөнхий газрын Хяналт, урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Эдуард Новгородцев, зуслангийн захирал Максим Кузнецов нарыг баривчлан, саатуулжээ.  Тэр өдөр чухам юу болов? Энэ талаар Оросын хэвлэлүүдэд гарч буй мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#3 П.ШИНЖЭЭРАВДАН: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАРТ ЛИЦЕНЗ АВНА ГЭДЭГ БАЙЖ БОЛОМГҮЙ ЗҮЙЛ

 

Xариуцлагатай нийгмийн төлөө Xараат бус сэтгүүл зүй уриатай  “XХ Хөтөлбөр” энэ удаагийн дугаартаа “Босоо Монгол” Төрийн бус байгууллагын тэргүүн П.Шинжээравданг зочноор урив. Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Тост багийн нутагт, Тост, тосон бумбын нуруу орчимд хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа “Сауд гоби коал транс” гэх компанийн буруутай үйл ажиллагааны улмаас байгаль орчин, усны эх ундарга, ан амьтан, хүн ард хохирч байгаа талаар болон баян бүрдээ хэрхэн хамгаалж, тэмцэж байгаа тухай ярилцлаа.


-“Сауд гоби коал транс” гэх компани лицензээ авчихсан, үйл ажиллагаагаа эхлэх гэж байхад нутгийн иргэн Л.Сүрэнхүү гэдэг эмэгтэй хамгийн түрүүнд тэмцэж эхэлж байсан. Энэ талаар ярина уу?

-Л.Сүрэнхүү гэдэг хүн Номгоны нутагт эдэлбэр газар, өвөлжөө, хаваржаа нь байдаг нутгийн уугуул иргэн л дээ. Ганцхан өөрийн эрх ашгийн төлөө биш нутаг усыг нь сэндийчиж эмтлэх нь  гэж олон сайхан хүмүүс тэмцэж, зарим нь амь насаа ч алдаж байсан гашуун түүх бий. Ирвэс хамгаалагч Лхагвасүмбэрэл хүү бурхан болоод удаа ч үгүй байлаа. Хоёр жилийн өмнө Сүрэнхүү нь Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаад, 38 удаа хот хооронд ирсэн байдаг юм. Энэ үед жижиг сажиг шалтгаан хэлээд шүүх хурлыг хойшлуулж буцааж байсан. Миний хувьд ажиглагчийн зүгээс хоёр гурван удаа шүүх хурал дээр нь сууж үзлээ. Хариуцагч тал дээр нь Ашигт малтмал, газрын тосны газар, Худалдаа хөгжлийн банк байсан. Худалдаа хөгжлийн банк нь “Сауд гоби коал транс” гэх компани манай банкинд маш их хэмжээний зээлтэй учир зээлдэгчээ хамгаалж оролцож байна гэсэн. Зээлдэгч болгоноо хамгаалаад шүүхдээд явна гэвэл Монголоор дүүрэн л өртэй хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бүхний цаана ямар том эрх ашиг байна вэ, ямар том эрх мэдэлтнүүд байна вэ гэдэг нь илт харагдаж байна. Хамгийн сүүлийн давж заалдах шүүх хурал дээр Батбаатар гэдэг шүүгч ажиллаж, Сүрэнхүү эгч няцаагдаж, ялагдсан.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#4 ЯРУУ НАЙРАГЧ О.ЭЛБЭГТӨГС: МИНИЙ ШАШИН БОЛ БИ ӨӨРӨӨ

“Үхмээр санагдсан шөнүүдэд өвдгөө тэврэн сууж, эрх чөлөөг хүсэмжлэхдээ диваажингийн тухай санаашран, нөхцөгсдийн сүнстэй ярилцаж, ааваа хашхичан дуудах... Одоо уйлмаар санагдаж байвал та О.Элбэгтөгсийн эмгэнэлийн үр хөврөлийн тээгч нь гарцаагүй болжээ” хэмээн “Тагтаа Паблишин”-гийн үүсгэн байгуулагч Б.Баясгалан түүний номд бичжээ.

“Бид хоосон хийгээд уйтгараас бүтэж бүрэлдсэн

Биднийг ховсын хүч, хараалын шид өсгөж хүмүүжүүлснээр...” хэмээн түүний араатан сэрэхүйн оч дөл нуугдсан харц ширүүсэж ирснээ төдхөнөө энхэр бүсгүйн тэврэлтэд зөөлрөх мэт хүүхдэрхүү гэнэн цагаан инээмсэглэлээр солигдох нь мөнөөх л яруу найрагчийн шинж. Орчин цагийн яруу найргийн ертөнцөд аль хэдийн тэнцвэрээ олсныг гүн хэлмэрчлэх “ТЭНЦВЭР” ном яг одоо миний гарт байна.

Цоожтой хаалга, нээлттэй цонх бүрээс нь цочих, айх, түгших мэдрэмжээ сэргээн санадаг

Улаанбаатар бол ууж агсамна­сан эр улс төр ярьж хямдхан янжуу­рын­хаа 

утаан цаанаас харагдахаа байсан хорооллын давчуухан ууш­ны газар гэж тэр л хэлж чадна.

Тэр ийм л эрс шулуухан, эрэмгий “урбан” шүлгүүдтэй. "Эмгэнэлийн үр хөврөл", "Чимээгүй хот", "Чөлөөт шувуу", "Бүслэлт", "Тэнцвэр" яруу найраг, өгүүллэгийн номуудад өөрийн дуу хоолойгоо тунхагласан яруу найрагч О.Элбэгтөгсийг хүрээ хотод ирээд, хүнээс далд бүгээд байхад нь хөөрөлдөж суусан минь энэ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ


#5 АЯЛЛЫН ХӨТӨЧ: ХӨВСГӨЛ ДАЛАЙГ ЗОРЬСОН ХҮН БҮРИЙН ЗААВАЛ ҮЗЭХ 5 ГАЗАР

Хөвсгөл аймгийн, Алаг-Эрдэнэ сумын нутагт орших мөрөн гол, ой хөвчөөр хүрээлэгдсэн Хатгал сум Монгол орны байгалийн үзэсгэлэн бүрдсэн, хамгийн цэнгэг уст Хөвсгөл нуурын боомт тосгон гэдгээрээ онцлогтой. Зуны улиралд Хөвсгөлийг зорьж үзэх хүсэлгүй хүн цөөн. Харин та Хатгал тосгонд очоод Хөвсгөл нуураас гадна хаагуур очих ёстойгоо төлөвлөдөг үү?  Танд дараах газруудыг санал болгоё. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top