“Эрс шинэчлэл хөдөлгөөн”, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулж буй “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлгийн анхан шатны хэлэлцүүлэг өнөөдөр /2019.07.29/ Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо эхэллээ.
Хэлэлцүүлэгт Өмнөговь аймгийн засаг дарга Н.Наранбаатар, “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ-ын тэргүүн сэтгүүлч Х.Мандахбаяр, “Сауд гоби коал транс” компанийн төлөөлөл болон орон нутгийн иргэд, иргэний хөдөлгөөний төлөөллүүд оролцож, Гурвантэс сум, Тост, тосон бумбын нурууг хамгаалах асуудлыг хэлэлцэнэ.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших төрийн тусгай хамгаалалттай Тост, Тосон бумбын нуруу орчимд уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулж буй нь байгаль орчны эко систем болон нутгийн уугуул иргэдийн эрх ашигт хор хохирол учруулж буй эсэх, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн эсэх асуудал өрнөөд буй. Тиймээс Өмнөговь аймгийн иргэдийн санаачилгаар тал бүрийн тайлбар, мэдээлэл, байр суурийг харилцан солилцож, ойлголтын зөрүүг багасгах, улмаар үүсээд буй асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх зорилгоор “Тост, Тосон бумба” үндэсний хэлэлцүүлгийг зохион байгуулах болсон билээ.
"Тост, Тосон бумба" үндэсний хэлэлцүүлгийг мэдээллийн ивээн тэтгэгч "ТV8" болон "ТV5" телевиз үзэгчдэд шууд дамжуулан хүргэж байна. Хэлэлцүүлгээр уг асуудалд холбогдох болон асуудлыг харьяалах бүхий л байгууллагын мэдээллийг нээлттэй сонсч, харилцан санал солилцож байна.
Энэхүү үндэсний хэлэлцүүлэг нь нийгэмд үүсээд буй ойлголтын зөрүү, талцал, бухимдалд эцсийн хариултыг өгч, Монгол Улсын хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлэх зорилготой. Хэлэлцүүлгийн хоёрдугаар шат 2019 оны наймдугаар сарын 09-нд Улаанбаатар хотноо Төрийн ордонд товлогдсон бөгөөд уг хэлэлцүүлэгт шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд, УИХ-ын гишүүд, салбар яамд, төрийн байгууллагын төлөөлөл, төрийн бус байгууллагууд, эвсэл холбоод, нутгийн иргэд зэрэг нийт 120 хүнийг хамруулахаар болжээ.
ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
Үндсэн илтгэл: ТОСТ, ТОСОН БУМБА ба БАЙГАЛЬ ХАМГААЛАЛ
Сэтгэгдэл ( 4 )
Mandahbayrtaa amjilt husie. Choijilsureng yavj Uvsdaa gazar nutgaa sendiich gej hel
mandahbayr iim hvn bsiimu bargal vnen bhda uurhai bolgon l adilhan bgaa mandahbayr iim l hvnldee
2taltai ymdaa uurhai ajiluulj bgn ashig shim ihtei l bh harin nohon sergeelt hiiwel uurhaiga ajluulsanch zgr l ym bnda
haa haa naadahgyigeer mongol bolj l taaraa