Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо "Тост, Тосон бумба" үндэсний хэлэлцүүлгийн анхан шатны хэлэлцүүлэг үргэлжилж байна.
Яг одоо Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар “Тост, тосон бумбын нурууг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан аймаг, сумын ИТХ-ын тогтоол, аиглалтын лицензийн талаар” сэдэвт илтгэл тавьж байна.
Тэрбээр "Манай аймаг газар нутгаа гурван бүсэд хуваадаг. Нутгийн 8.8 хувь нь тусгай хэрэгцээнд байдаг. Нийт нутаг дэвсгэрийн 3.3 хувийг ашиглалтын лицензтэй газар эзэлдэг. Өөрөөр хэлбэл, ашигт малтмалын 99 зөвшөөрөл бий. Сүүлийн жилд орон нутгаас ашиглалтын лиценз нэмж олгохгүй байх бодлого барьж ажилласан. Жил ирэх тусам тодорхой хэмжээгээр буурч байгаа гэж ойлгож болно. Өмнөговь аймаг стратегийн орд газарт найман компани үйл ажиллагаа явуулж байна. Тусгай хамгаалалттай газрын өнөөгийн байдал хүнд. Нийт газар нутгийн 66.8 хувь нь тусгай хамгаалалттай газар нутгийг эзэлж байна. Их хэмжээний газрыг 2015 онд тусгай хамгаалалтад авсан байдаг. Нийт 22.2 хувь тусгай хамгаалалтад авсан" гэдгийг илтгэлдээ онцоллоо.
Түүнчлэн "Уул уурхайтай холбоотойгоор усны асуудал тулгамдаж байна. Малын бэлчээр, тоосжилтын асуудал хүнд байна. Улмаар орон нутгийн иргэдийн хооронд гарч байгаа янз бүрийн маргаан их бэрхшээлтэй байдаг. Уул уурхайн усны хэрэглээгээр хамгийн их ус хэрэглэдэг уурхай бол Оюутолгой, Энержи ресурс. Уул уурхайг дагасан тээвэрлэлтээс тоосжилт бий болж байна. Нөгөө талаасаа Улаанбаатар хотоос уурхайд руу чиглэсэн тээвэрлэлтээс үүдэж тоосжилт бий болж байна гэхэд болно. Стратегийн ач холбогдолтой уурхайд аймагтай гэрээ байгуулдаг. Бусад нь орон нутагтайгаа гэрээ байгуулдаг. Уул уурхайгаас орж ирж байгаа орлогыг аймаг, сумдад нь төвлөрүүлэх чиглэлд ажиллаж байна. Өнөөдөр ашигт малтмалын ашиглалтын зөвшөөрлийг орон нутгаас олгохгүй байна. Харин хайгуулын зөвшөөрлийг орон нутгаас авч байна" гэв.
Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар хэлэхдээ "Тост, тосон бумбын нурууны 568 мянган га газрыг тусгай хамгаалалтад авах хүсэлтийг Засгийн газарт 2011 онд уламжилж байсан. Мөн 2014 онд бэлчээр ховордсон гэх шалтгаанаар бүхэлд нь тусгай хамгаалалтад авах ажлыг зохион байгуулж байсан. Орон нутгаас тусгай хамгаалалтад авсан. Одоогийн олборлолтын үйл ажиллагаа явуулж байгаа "Саут Гоби Коал Транс"-ын Баянтэсийн уурхайн газар багтаж байгаа юм. Харин Засгийн газрын 2017 оны 91 дүгээр тогтоолоор "Саул Гоби Коал Транс" компанийн газрыг багтаагаагүй байдаг" гэсэн юм.
ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
Сэтгэгдэл ( 2 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Наранбаатар чинь өөрөө сайхан авилгачин гар шүү дээ.