-Энэхүү эко торыг хүүхдүүдийнхээ зурсан зургаар ээж нар нь оёжээ-
Нар, цэцэг, үүл, бороог цагаан цаасан дээр зурж, найз нөхдөдөө тэд уут болгон бэлэг барьжээ.
Нийлэг уутны хэрэглээг хориглох тухай хууль гарснаар даавуун уутны хэрэглээ бидний өдөр тутмын амьдралд чухал сонголт болсон билээ. Тэгвэл сэтгэл, хайр, авьяас шингэсэн энэ хөөрхөн торыг хүн бүрт санал болгомоор байна.
Даунтай хүүхдүүдийг бурхны бэлэг гэдэг. Энэ тор тэднээс бидэнд зориулсан бэлэг юм. Монголын Дауны холбооны хүүхэд, залуусын зурсан зургийг хэвлэн гаргадаг эко уутыг ээж нар нь оёдог. Уут бүр хайр татам зурагтай. Хүүхэд бүрийн хөдөлмөр, сэтгэл шингэсэн нь тэдний зургаас тодхон харагдана.
“Ээжүүдийн хувьд хүүхдээ харж хандах, асрах зэрэг үүрэг ихтэй байдаг учир тэр бүр ажил эрхлэх боломжгүй байдаг. Энэ мэт шалтгааны үүднээс бид даавуун уут оёх санааг олж, үүнийгээ ажил хэрэг болгосон юм. Манай холбооны 10 ээжийн гурав нь оёдол, эсгүүртээ сайн. Бидэнд тоног төхөөрөмж, байрлах газар гэх мэт олон асуудал тулгарч байсан хэдий ч “Хаан даатгал” компани санаачилгыг дэмжсэнээр даавуун уутаа оёж эхэлсэн. Эхэндээ бусдад талархсан сэтгэлээ илэрхийлэх, бэлэглэх үүднээс уутан дээрээ Монголын Дауны холбооны логог хэвлэдэг байлаа. WRTogether NPO буюу “Хамтдаа сайн сайхны төлөө” ТББ манай холбооны хүүхэд, залуусыг дэмжиж, зургийн хичээл заадаг юм. Тэр байгууллагынхан маань Япон улсад болох хаврын баяраар хүүхдүүдийн зургийг уутан дээр хэвлэн сурталчлах санал тавьсан нь маш амжилттай үр дүн авчирсан. Бидний эхэлж хийсэн уут нэг өдрийн дотор зарагдсан. Иншгэж ээж, хүүхдүүдийн хамтарсан шинэ бизнес эхэлсэн” гэж “Эко уут” багийн ахлагч Д.Хишигжаргал ярьсан юм.
Эко уутан дээрх зургийг С.Тэмүүлэн, Д.Тэмүүлэн, У.Нинжбадам, Д.Энхбаяр, Б.Эрдэнэболд, Х.Болор-Эрдэнэ нар зуржээ. Тэд одоогоор тус бүр хоёр зургаа даавуун уутан дээр хэвлүүлээд байгаа аж.
“Ганцаараа зураг зурахаасаа илүү холбооныхоо байранд ирж, найзуудтайгаа хамт зурах дуртай” гэж С.Тэмүүлэн ярилаа. Тэд нэг бүтээлээ зурахад дунджаар 1-2 сарын хугацаа зарцуулдаг юм билээ.
Монголын Дауны холбооны ээжүүдийн санаачлагаар эхлүүлсэн “Эко уут” төсөл 2018 оны аравдугаар сард үйлдвэрлэл, борлуулалтаа эхлүүлжээ. Одоогийн байдлаар 2000 орчим уут борлуулсан байна. Залуусын зурсан зурагтай уутны эхний хэсгийг өнгөрсөн тавдугаар сараас эхэлж худалдаанд гаргасан бөгөөд Дауны синдромтой хүүхдүүдийг дэмжсэн эко тор супермаркетуудад эрэлт ихтэй байгаа нь нэг талаас хүмүүс нийгмийн хариуцлагаа ухамсарладаг болсны илрэл байх.
Уран бүтээлч залуус одоо шинэ зургаа зураад завгүй байгаа. Дауны холбооны гишүүн ээжүүд буюу “Эко уут” багийнхан борлуулсан уутныхаа орлогоор хуримтлал үүсгэн, тоног төхөөрөмжөө сайжруулах зорилготой байгаа. Тиймээс даунтай хүүхдүүдийн чин сэтгэл, тэдний ээжүүдийн хөдөлмөр, хайр шингэсэн эко торыг та ч бас худалдан авч, тэднийг дэмжээрэй.
Монголын Дауны Холбооны ээжүүдийн санаачлагаар эко уут төсөл нь 2018 оны аравдугаар сард үйлдвэрлэл, борлуулалтаа хийжээ. Одоогийн байдлаар 2000 орчим уутыг борлуулсан аж. Залуусын зурсан зурагтай уут таван сараас эхэлж худалдаанд гарсан байна. Одоо тэд өөр сэдвээр бүтээлээ урлах тал дээр хичээллэж байгаа гэнэ. Эко уут багынхны хувьд зарсан уутныхаа орлогоор хуримтлал үүсгэн тоног төхөөрөмжийн тал дээр сайжруулан нэмэгдүүлэх гэж байгаа гэнэ.
Н.Халиунаа
Сэтгэгдэл ( 1 )
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ И-мэйл: matildalecoustre@gmail.com Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөх хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913