Маргааш эхлэх уралдаанд оролцогч орнууд бэлэн гэдгээ мэдэгдэв

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 02

ОХУ-аас санаачлан зохион байгуулдаг "Армейские игры" буюу цэргийн тоглолт нь жил бүр хүрээгээ тэлсээр байна. Энэ жил тав дахь удаагаа зохион байгуулагдах уг наадам нь дэлхийн цэрэг армиуд галын шугамд байлдаж дайсагналцах биш цэрэгжлийн спортын талбарт хурд хүч, авхаалж самбаа, мэргэжлийн ур чадвараараа өрсөлдөх ёстой гэсэн энх тайванч уриан дор зохион байгуулагддаг.  Дэлхийд анх удаагаа зохион байгуулагдаж байгаа "Аравт" олон улсын Морин цэргийн анхдугаар уралдаан дэлхийн талыг морин туурайгаараа тамгалсан Монгол Улсад зохион байгуулагдаж байгаагаараа онцлог. Тус тэмцээнд ийт найман орон оролцож байгаагаас Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Монгол Улс, Оросын Холбооны Улс оролцогч, АНУ, БНХАУ, Зимбабве, Вьетнам улс ажиглагчаар оролцож байна. ОХУ-ын Батлан хамгаалах яамны орлогч сайд хурандаа генерал А.В.Фоминоор ахлуулсан хүндэт төлөөлөгчид тэмцээн уралдааныг үзэж сонирхохоор ирээд байна.

“Аравт” морин цэргийн нь уралдаан Төв аймгийн Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв, хустайн нуруун дахь байгалийн үзэсгэлэнт цогцолбор газарт 2019 оны наймдугаар сарын 03-08-ны өдрүүдэд зохион байгуулагдах  бөгөөд маргааш тус Сургалтын нэгдсэн төвд уралдааны нээлт хийж, уралдаан эхлэх тухай "Аравт" уралдааны зохион байгуулах хорооны дарга, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, тус хорооны орлогч дарга, ОХУ-ын Төвийн цэргийн тойргийн 41 дүгээр армийн командлагчийн орлогч, хошууч генерал А.В.Подвилов болон Казахстан улсын Өрнөд цэргийн тойргийн командлагчийн орлогч, хурандаа Д.Е.Хамитов, Киргиз улсын Хуурай замын цэргийн командлалын байлдааны бэлтгэлийн хэлтсийн сургалтын төвийн дарга, дэд хурандаа А.Д.Оркошев нар мэдээлэл хийлээ. 

 

Оролцогч орны цэргүүд эх орондоо хоёр сарын өмнөөс бэлтгэлээ эхлүүлсэн бөгөөд өнгөрөгч сарын 18-23-нд Монгол Улсад ирж унах морь, уралдах газар оронтойгоо танилцан, бэлтгэл сургуулилтаа хийж, дасан зохицсон, бэлтгэл сайн хангагдсан талаар тэд хэлж байв. Уралдаан нь бэлтгэл үе шат, алсын зайн морин марш, богино зайн холимог буухиа, төгсгөлийн буюу тэмцээнийг дүгнэх гэсэн дөрвөн үе шаттайгаар явагдана. Алсын зайн морин марш нь төв аймгийн хэд хэдэн сумдыг дамжин уул хад, гол ус, элс хайрга гэх зэрэг байгалийн хүндрүүлсэн нөхцөлд усан саад гатлах, морин дээрээс гранат шидэх гэх зэргээр тусгайлан төхөөрөмжилсөн цэгүүдэд өгөгдсөн даалгаврыг гүйцэтгэн  130 км зайг туулна. Нэг багт дасгалжуулагч, багийн ахлагч, эмч, тамирчин зэрэг 18 хүний бүрэлдэхүүнтэй. Уралдах 13 тамирчин байна. Үүнээс нь гурав нь нөөцөнд байна. Уралдахдаа арван гурван морь, арван цэрэгтэй байна. Тэмцээнд оролцох чиглэлээр ОХУ-аас 25, Казакстанаас 23, Киргизээс 17 хүний бүрэлдэхүүн тус тус ирсэн. 

"Армейские игры" наадам нь  2015 онд ОХУ-ын Батлан Хамгаалахын сайд С.Шойгугын санаачлагаар зохион байгуулж эхэлсэн бөгөөд энэ жилийн олон улсын цэргийн наадамд  дэлхийн 10 орны нутаг дэвсгэрт  36 орны 220 гаруй  багийн  6000 гаруй цэргийн алба хаагчид, 32 төрлийн уралдаанд мэргэжил ур чадвараа сорин зэрэг өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаад  байна. Өмнөх наадмуудад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, “Цэргийн хээрийн гал тогоо” гэсэн төрлүүдэд  оролцож, жилээс жилд амжилтаа ахиулж ирсэн бол энэ жил анх удаагаа зохион байгуулагч улсын статустайгаар “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулж, "Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо”, “Инженерийн томьёолол”, "Мэргэн буудагчийн зааг”-т үндсэн оролцогчоор, “Цэлмэг тэнгэр”, “Артиллерийн галын мастер”, “Аюулгүй орчин”-д ажиглагчаар оролцож байна.

 

ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар:

 

Оролцогч орнуудын цэрэг арми морин цэрэгтэй байдаг.

Энэхүү уралдааныг үзэхийг хүссэн хүмүүст нээлттэй

 

ОХУ-ын Төвийн цэргийн тойргийн 41 дүгээр армийн командлагчийн орлогч, хошууч генерал А.В.Подвилов:

 

Монгол Улсад ирсэндээ сэтгэгдэл өндөр байна. Манай тамирчид тэмцээндээ бэлэн. Маш их догдолж байна.

 

 

Казахстан улсын Өрнөд цэргийн тойргийн командлагчийн орлогч, хурандаа Д.Е.Хамитов:

Манай тамирчид танай улсын соёл уламжлалтай танилцаж маш их зүйлийг сурсан. “Бэсрэг наадам”, “Адуучин” үзүүлэх сургууль бидэнд сонирхуулсан нь маш өвөрмөц санагдсан. “Монгол дууг хэн сайн дуулах вэ?” уралдаан зохион байгуулсан нь тамирчдын дунд халуун дулаан уур амьсгал бий болгосон

 

Киргиз улсын Хуурай замын цэргийн командлалын байлдааны бэлтгэлийн хэлтсийн сургалтын төвийн дарга, дэд хурандаа А.Д.Оркошев:

Бэлтгэл ажлыг дээд түвшинд зохион байгуулж байна.

Ирэх жилүүдэд оролцогч орон нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(41.138.89.242) 2019 оны 08 сарын 03

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.   3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
matilda(197.234.221.173) 2019 оны 08 сарын 02

Hello Madam and Sir We are a financial structure that offers loans between individuals to enable people to realize their dreams. If you have a personal project; or need funding. If you are interested, contact us directly telling us the amount you wish to borrow and your repayment term.   Revolving loan of $ 3,000 to $ 15,000,000 email: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top