Бразилын зартай дээрэмчин, гэмт бүлэглэлийн толгойлогч Клаувину да Силва эргэлтээр ирсэн охиныхоо хувцсыг өмсөн, зүсээ хувилган шоронгоос оргохыг оролджээ.
Рио де Жанейро хотын баруун хэсэгт орших шоронгоос оргосон тэрээр холдож чадалгүй баригджээ. Гэмт хэрэгтэн орголтоо хоёр сарын өмнөөс төлөвлөж, зүсээ хувилгах баг зэргийг бэлдсэн гэдгээ цагдаагийнханд мэдүүлсэн байна.
Шоронгоос оргохдоо ягаан өнгийн богино ханцуйтай цамц, бариу жинс, силикон баг, хиймэл үс зэргээр зүсээ хувилгасан байна. Клаувину да Силва Бразилын гэмт хэргийн “Улаан хороо” гэх хар тамхины бүлэглэлийг тэргүүлж байсан бөгөөд Рио де Жанейро хотын хамгийн зартай, хотыг бүхэлд нь удирддаг гэмт бүлэглэл юм. Цагдаагийнхан түүний охинд хэрэг үүсгэн шалгаж буй бөгөөд 19 настай охинд нь 5-7 жилийн хорих ял оноож магадгүй байна.
Сэтгэгдэл ( 6 )
Oxind byryy bxgui
Сайн байна уу хатагтай, эрхэм ээ Бид бол хүмүүсийн хүсэл мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээл авах хүсэлтэй байгаа дүн болон таны эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү. 3000 - 15,000,000 долларын зээлийн эргэлт и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913