Их хэмжээний усархаг бороо орсны улмаас Налайхын түр зам эвдэрч, тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болсон тул хуучин Баянзүрхийн товчооноос Налайхын товчоо хүртэлх замыг өчигдөр /2019.08.05/ 22:00 цагаас эхлэн түр хаасан билээ. Тэгвэл Тээврийн цагдаагийн алба дөнгөж сая дээрх замыг шөнийн турш засч, өнөөдөр /2019.08.06/ 06:00 цагт замын хөдөлгөөнийг бүрэн нээсэн талаар мэдээллээ.
Жолооч та бүхэн аюулгүй байдлаа ханган замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу?
Сэтгэгдэл ( 0 )