Улаанбаатар хотод өчигдрөөс /2019.08.05/ эхлэн усархаг бороо орсны улмаас Хан-Уул, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үер буулаа. Дуудлагын дагуу Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллан, 44 иргэний /29 том хүн, 15 нь хүүхэд/ аюулгүй байдлыг ханган ажиллалаа.
Тухайлбал, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэрт аадар бороо орж, үер буусны улмаас 12 байшин, 15 гэр, 2 автомашин усанд автаж, 17 том хүн, 14 хүүхэд үерийн усанд боогдсон тухай дуудлагаар Нийслэлийн Аврах анги 105, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн нийт 52 алба хаагч, 10 автомашинтайгааар 5 цаг ажиллаж, аюулгүй газар нүүлгэн шилжүүлсэн.
Мөн нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үер буусны улмаас 40 орчим байшин, 30 орчим гэр усанд автаж, 12 том хүн, 1 хүүхэд үерийн усанд боогдсон мөн уулын амны ус их хэмжээгээр урсаж замын зорчих хэсгийн далан ачааллаа дийлэхгүй их хэмжээний ус тогтсон байна гэсэн дуудлага ирсэн.
Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Цагдаа, Тээврийн Цагдаагийн алба, нийслэлийн “Хөрсны-Ус соруулах газар”, “Зүүн цахилгаан түгээх шүлжээ” ХХК, “Семахэдра” ХХК, “Дарданговь” ХХК-ийн нийт 55 алба хаагч, 15 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, усанд автсан айл өрхийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж, усанд автсан автозамын зорчих хэсгийг сэтэлж, үерийн усыг гол руу урсгаж, аюулгүй болгоод байна гэж Онцгой байдлын газраас мэдээллээ.
Өнөөдөр ч мөн нийслэлд аадар бороо үргэлжлэн орж, хотын ихэнх зам усанд автсан байгаа тул үерийн аюулаас сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл ( 16 )
үерийн аман дээр хөдөөнийхөн ирж хашаа хатгадаг байсан бол одоо байр баригддаг болсон байна. ингэж үерийн аман дээр зөвшөөрөл өгчихөөд нөгөө дүүл нь хундамаа цутгачихаар яаж хаашаа үер нь зайлах вэдээ. одоо ч тэгээд хөдөөнийхөн бүгд ирцэн байгаа бас байр барилга бариулж байгаа хэдэн луйварчидад анхааралаа хандуулцгаа
hodooniihon oron nytagtaa amidraachee
Hotiig zuv televleegui.baychuud n hotiin teviig shavar ovoolood.zahaar yduus n ysand ursaad iim l bn shde.Badamjunai.M Enhboldois hariutslagaa neh.
Ээдээ энэ үерийн аман дээр буугаад байгаа айлуудыг хүчээр нүүлгээд нутаг руу нь буцаагаачээ жил болгон л ийм юм болохийм даа Нутаг буцаачээ ядаж үерт орохгүй шүү дээ
ene zuragchin setguulch nar butehgui ulsuud yumaa, uuriinh n nuuriig ene linzeer n avaad iim UROD hun bna geed zurgiig n tavibal yah boldoo
Гэр хорооллын үерт автсан газруудад ариутгал сайн хийхгүй бол ОО, бохирын цооногууд үерийн усаар дүүрээд хальж урссан бол халдварт өвчин гарах магадлал ихтэй. Хэвлэл мэдээллээр болон сошиалаар мэргэжлийн байгууллага хүмүүс халдваргүйжүүлэх талаар зөвлөгөө өгөх хэрэгтэй байхаа.
Sonoson suirsen hot .Utaa, jorlon ,omhii ,uer shalbaag, hog ,geed ene hotod amidrah argagui boljee. Buh hiij bgaa yum ni huuramch hevreg iim gazar yaaj ch eruul hoollod aytaihan eruul amidrah argagui boljee. Zambaraagui emh tesgtsgui yu zugeer l neg heden ambaaraar duursen zavaan tosgon.
Үерийн аман лээр битгий буу гээд бхад өшөө их үер бууна
....иргэдийг аюулгүй болгов... гэдэг нь буудчихсан гэсэн үг үү.
Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо