#1 ТОСТЫН НУРУУНД ХЯНАЛТ ТОГТООХ АЖЛЫН ХЭСГИЙНХЭНД ДАЙХ ҮГ
Тостын нуруунд хяналт тогтоох ажлын хэсэг байгуулах тухай долоодугаар сарын 22-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “А/367” дугаар тушаал гарсан. Ажлын хэсэг байгуулагдсан нь сайн хэрэг. Төрийн нуруун дээр зайдлан Тостын нуруунд тарвалзаж байсан хуулиас “том” компанийн эрх сүрийг дарна гэдэг утгаараа ажлын хэсэгт нутгийн иргэд ч, байгаль орчныхоо төлөө санаа зовдог жирийн иргэд ч итгэж байсан. Одоо ч итгэж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлт энэ сарын 30-ны өдөр гарч, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр танилцуулна. Гэтэл ажлын хэсгийн дүгнэлт гарахаас урьтаж хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр ажлын хэсгийн ажлыг буруу ташаа харагдуулах, газар дээр нь болж буй бодит нөхцөл байдлаас иргэдийг төөрөгдүүлэх мэдээлэл удаа дараа гарах боллоо. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага хардах хэрэгтэй. Гэхдээ бодит үнэнд нийцсэн баримт материалаар хардлагаа нотлох иргэд болон улс орны өмнө хүлээж байгаа нэгэн хариуцлага нь юм. Тухайн аженда болж байгаа сэдвийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэх ёстой атал зөвхөн ажлын хэсэгт багтсан хувь хүн рүү дайрч Тостын нуруунд үйл ажиллагаа явуулж байгаа компанийн том сэдэв рүү анхаарал хандуулахгүй байгаа нь чухамдаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн үнэн мөн, бодит байдлыг иргэдэд мэдээлэх үндсэн үүргийг алдагдуулж байгаа гэж үзэх үндэслэл байна.
#2 "ГАЦУУРТ"-ЫГ МАРТСАН ДАРГА НАРЫН САНАХ ОЙГ СЭРГЭЭХ ҮНДЭСЛЭЛ
Төр оролцохгүй байх нь л хамгийн зөв зүйтэй “оролцоо” гэж бизнес эрхлэгчид хэлдэг. Үүнийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ төр оролцох ёстой асуудлаа үл ойшоож, умартах нь байж боломгүй хэрэг л дээ. Тиймээс ч төрийн ой санамжаас арчигдсан Гацуурт ордтой холбоотой асуудлыг төр засгийн байгууллагуудад эргэн сануулах гэж цуврал нийтлэлүүдийг өмнө нь хүргэж байсан билээ. Гол нь төрийн санах ой эргэн сэргэхээс өөр аргагүй шинэ нөхцөл байдал хуулийн дагуу үүсээд буйг энэ оны гуравдугаар сард мэдээлж байв. Канадын Торонтод төвтэй “Сентерра Гоулд” өөрийн охин компани “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн мэдэлд байсан “Бороо гоулд” уурхай, Баяжуулах үйлдвэр, “Гацуурт” төслүүдээ Сингапурт бүртгэлтэй OZD ASIA PTE компанид 35 сая ам.доллараар худалдсан тухайгаа 2018 оны аравдугаар сарын 12-ны өдөр албан ёсоор мэдээлсэн. УИХ-аас 2015, 2016 онуудад батлагдсан бүхэл бүтэн хоёр тогтоолын дагуу төрд хамаатай байх учиртай Гацууртын алтны орд уг хэлцэл наймаагаар зарагдсан байтал, Монголын төр засгийн холбогдох байгууллагууд уг асуудлыг санаатайгаар мартаж, өөрсдөөсөө холдуулсаар байгаа юм. Гэхдээ түрүүн хэлсэнчлэн төрийн санах ойг сэргээхэд түлхэц болохуйц шийдвэр хуулийн байгууллагаас гарсан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх /2019-03-15/ “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасан шийдвэрийг гаргасан юм. Тодруулбал, “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий нэхэмжлэлийг хэлэлцээд, шийдвэрийг ТББ-ын талд гаргасан. Өмнө нь 2018 оны зургадугаар сарын 7-ны өдөр 43 дахь удаагийн шүүх хурлаар “Ноён уулаа аврах хөдөлгөөн”-ий зүгээс гаргасан нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэж байсан удаатай. Тэгвэл гуравдугаар сарын 15-ны өдрийн шүүхийн шийдвэр хийгээд үүссэн нөхцөл байдал анхаарал татаж байгаа.
#3 “СЕНТЕРРАГОУЛД”-ЫН ГОМДЛЫГ ХЭЛЭЛЦЭХ ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО
Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2019.08.06/ “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хэргийн шүүх хурал болох байсан ч хойшиллоо. Хэргийг хариуцагч, гуравдагч этгээд “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид болон өмгөөлөгч, Монгол Улсын Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны гуравдугаар сарын 15-ны өдрийн 128/ШШ2019/0180 дугаар шийдвэрийг давж заалдсан юм. Сануулахад, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх /2019-03-15/ “Сентеррагоулд Монголия” ХХК-ийн эзэмшилд байх 372А, 431А, 5082А, 10810А тоот ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг хүчингүй болгохыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасан шийдвэрийг гаргасан юм.
#4 ТОЙМ: АНУ-Д ЗЭВСЭГ ЭЗЭМШИХИЙГ ХОРИГЛОХ ХУУЛЬ ХЭРЭГЖИХ ҮҮ?
АНУ-ын Техас, Охайо мужуудад өнгөрсөн амралтын өдөр буун дуу гарч, нийт 29 хүн амиа алдан, 60 гаруй хүн шархадлаа. Охайод халдлага гарснаас хэдхэн цагийн дараа Техаст мөн нэгэн залуу гал нээж, 20 хүнийг хөнөөсөн юм. Охайо мужийн Дэйтон хотод хүмүүс рүү гал нээсэн этгээд нь 24 настай Коннор Стивен Беттс гэгч байсан бол Техасын Эль-Пасо хотын худалдааны төвд гал нээсэн этгээд 21 настай байв. Дэйтон хотод гал нээсэн залуу хамгаалалтын хувцас өмссөн байжээ. Тэрбээр хэргийг хувийн “АК-47” буугаараа үйлдсэн байна. Амиа алдсан хүмүүсийн дунд түүний 22 настай дүү нь байсан аж. Түүнийг ганцаараа биш байсан гэж албаныхан үзэж байгаа бөгөөд хамтрагч нь хэргийн газраас зугтсан байж магадгүй гэж үзэж байна. Халдлага Дэйтон хотын олон ресторан, кафенуудтай, түүхэн дүүрэгт болжээ. “Dayton Daily News”-д мэдээлснээр халдлага үйлдсэн этгээд дунд сургуульд байхдаа хөнөөхийг хүсэж буй охидынхоо жагсаалтыг гаргаж, сургуулиасаа хөөгдөж байжээ. Коннор Беттс халдлага үйлдсэнийхээ дараа цагдаа нарт буудуулсан юм.
#5 “ОЮУ ТОЛГОЙ”-Н ТАЙЗАН ДЭЭР ХЭРЭГЖИЖ БУЙ РИО ТИНТОГИЙН ЗОХИОЛ
Рио Тинто. Уул уурхайн том компани. Дэлхийд гуравт орох том орд газар Өмнийн говийн нутагт илэрснээс хойш бид энэ нэрийг таних болжээ. Дэлхийд гуравт орох том орд газар илэрсэн шигээ хэцүү бэрх түүх туулах хувьтай байж. Увайгүй улстөрчид, өнөө маргаашаа тооцолгүй гарын үсэг зурсан гэрээнээс болж хөрөнгө оруулагчид ч, Монголын ард түмэн ч хохирсоор арав гаруй жилийг туулаад байна. Магадгүй хамгийн хүнд хэцүү цаг үе нь 2018-2019 он байх. Хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компанийн хувьцаа унаж, энэ оны хоёрдугаар улиралд 736.7 сая ам.долларын алдагдал хүлээв. Шалтгаан нь далд уурхай. Далд уурхай 2021 оны нэгдүгээр улиралд ашиглалтад орох байсан ч газар орны нөхцөл байдлаас шалтгаалан 2023 оны хоёрдугаар улирал хүртэл хойшилсонтой холбоотой. Гэхдээ бидний анзааралгүй үлдээж болохгүй нэг баримт байгаа нь Намиб, Мозамбик гэх буурай улс гүрнүүдэд хэрэгжүүлдэг “Рио Тинто”-гийн бүх төсөл гүний уурхай нь гацдаг уламжлалтай аж. Буурай хөгжилтэй улсуудын газар орон далд уурхай барьж болохгүй хөрстэй байна уу, эсвэл үндэстэн дамнасан компанийн эрх сүрээр далайлгасан ашиг сонирхол цухалзаж байна уу.
Сэтгэгдэл ( 0 )