Тостын нуруунд хяналт тогтоох ажлын хэсэг байгуулах тухай долоодугаар сарын 22-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын “А/367” дугаар тушаал гарсан. Ажлын хэсэг байгуулагдсан нь сайн хэрэг. Төрийн нуруун дээр зайдлан Тостын нуруунд тарвалзаж байсан хуулиас “том” компанийн эрх сүрийг дарна гэдэг утгаараа ажлын хэсэгт нутгийн иргэд ч, байгаль орчныхоо төлөө санаа зовдог жирийн иргэд ч итгэж байсан. Одоо ч итгэж байгаа. Ажлын хэсгийн дүгнэлт энэ сарын 30-ны өдөр гарч, Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Ц.Батбаяр танилцуулна.
Гэтэл ажлын хэсгийн дүгнэлт гарахаас урьтаж хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр ажлын хэсгийн ажлыг буруу ташаа харагдуулах, газар дээр нь болж буй бодит нөхцөл байдлаас иргэдийг төөрөгдүүлэх мэдээлэл удаа дараа гарах боллоо. Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллага хардах хэрэгтэй. Гэхдээ бодит үнэнд нийцсэн баримт материалаар хардлагаа нотлох иргэд болон улс орны өмнө хүлээж байгаа нэгэн хариуцлага нь юм. Тухайн аженда болж байгаа сэдвийн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэх ёстой атал зөвхөн ажлын хэсэгт багтсан хувь хүн рүү дайрч Тостын нуруунд үйл ажиллагаа явуулж байгаа компанийн том сэдэв рүү анхаарал хандуулахгүй байгаа нь чухамдаа хэвлэл мэдээллийн хэрэгслийн үнэн мөн, бодит байдлыг иргэдэд мэдээлэх үндсэн үүргийг алдагдуулж байгаа гэж үзэх үндэслэл байна.
Ажлын хэсэг байгуулах тушаал гарахаас гурван сарын өмнө буюу дөрөвдүгээр сарын 4-5-ны өдрүүдэд Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар “Сауд гоби коал транс” компанийн “Баянтэс” уурхайд шалгалт оруулсан байдаг. Энэ шалгалтаар ашигт малтмалын төлбөр төлөөгүй, уулын ажлыг зураг төслийн дагуу явуулаагүй, орон нутагтай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй, ус ашиглах дүгнэлтгүй, химийн бодис ашиглах зөвшөөрөлгүй, автозамын трасс тогтоолгоогүй зэрэг 30 гаруй зөрчил илэрсэн байна. Үүнээс анхаарал хандуулах ёстой гурван зүйл бол уулын ажлыг зураг төслийн дагуу явуулаагүй, ус ашиглах дүгнэлтгүй, химийн бодис ашиглах зөвшөөрөлгүй гэх зөрчил юм. Уул уурхайн аливаа компани уулын ажлын төлөвлөгөөгүй гүйцэтгэдэггүй. Ус ашиглах зөвшөөрөл бол бүрдүүлэх ёстой наад захын бичиг баримт. Ийм зөрчил байгааг төрийн нэрийн өмнөөс Мэргэжлийн хяналтаас тогтоочхоод байхад Ажлын хэсэг байгуулагдах нь гарцаагүй. Хууль мөрдөгддөг л бол ийм нөхцөл байдал аль ч улсад үүснэ. Иргэний дайны хөлд дарлуулж байсан Мозамбик улсад нүүрсний уурхай дээр асуудал үүсэхэд Засгийн газартайгаа хамтран ажлын хэсэг байгуулж байсан түүхтэй. Үндэстэн дамнасан “аварга загас” Рио Тинтогийн өмнөөс шүү.
Энэ ажлын хэсэг Тост, Тосон бумын нурууны байгалийн нөөц газар орчимд нүүрсний орд ашиглаж буй үйл ажиллагаанаас байгаль орчин сүйдэж буй эсэх, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй эсэх талаар газар дээр нь шалгалтын ажиллагаа явуулж дүгнэлт гаргах үүрэгтэй юм. Нэг ёсондоо Тостын нуруу тоосондоо бөртийх үү, тэсэж үлдэн говь нутгийн эко системийг хангах уу гэдэг ээ шийднэ.
Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас явуулсан шалгалтын дараа зургаадугаар сарын 20-ыг хүртэлх хугацаанд зөрчлөө арилгах шаардлага хүргүүлсэн байна. Гэвч энэ хугацаанд зөрчлүүдээ арилгасан талаар тайлан мэдээлэл өгөөгүйгээр барахгүй одоог хүртэл үйл ажиллагаа явуулсаар байна. Тиймээс байгаль орчны бодлогыг боловсруулах төрийн захиргааны төв байгууллагын хувиар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Ажлын хэсэг байгуулан өнгөрсөн амралтын өдрүүдэд “Баянтэс” уурхайн нөхцөл байдалтай танилцсан. Ажлын хэсгийн дүгнэлт гарахаас өмнө дутуу мэдээлэлтэй, нөхцөл байдалтай танилцаагүй мэдээ, мэдээллийг ажлын хэсгийн ажиллах хугацаанд гаргахгүй байхыг ажлын хэсгийн гишүүдэд мэдээлсэн байна. Гэвч энэ хугацаанд дутуу мэдээлэлтэй хэтэрхий нэг талыг барьж асуудалд хандуулж байгаа нь ажлын хэсгийн цаад утгыг алдагдуулах магадлалтай гэж нутгийн иргэд үзэж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалын дагуу байгуулагдсан ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын Дэд сайд Ц.Батбаяр ахалж байгаа бөгөөд ЦЕГ-ын Мөрдөн шалгах албаны ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Я.Билэгдэмбэрэл, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Уул уурхайн хэлтсийн дарга Б.Дэлгэржаргал, Ашигт малтмал газрын тосны газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Мөнхзориг нарын 19 хүн багтсан байдаг. Энэ ажлын хэсэг Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газар орчимд нүүрсний орд ашиглаж буй үйл ажиллагаанаас байгаль орчин сүйдэж буй эсэх, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж буй эсэх талаар газар дээр нь шалгалтын ажиллагаа явуулж дүгнэлт гаргах үүрэгтэй юм. Нэг ёсондоо Тостын нуруу тоосондоо бөртийх үү, тэсэж үлдэн говь нутгийн эко системийг хангах уу гэдэг ээ шийднэ. Ажлын хэсэг чухамдаа нэг компани руу, хэн нэгэн хувь хүн рүү чиглэхээс илүүтэйгээр Тостын нуруу гэх нийгмийн өмнө буй эрх ашгийн төлөө байгуулагдсан гэдгийг энд сануулах нь илүүц биз.
Сэтгэгдэл ( 5 )
Uls orond ashgaa ugduggui hangalttai olon gadaad dotoodiin geh uurhainuud Zunduu bna.
Hairan saihan baigaliig sendiicheed haychihjee
Tanaih Mandahbayariin gar hul yumaa
Mandahbayr ooroo uhahgeed l shunaltaad bnu?
Mandahbayraal holduulchih tegeed shalga naad bulai chin hytaduudtai niiled arduur n uhjiij medne shu