Орос, Монголын зураачид Улаан-Үдийг чимэглэж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 17

Буриадын нийслэлд болж байгаа “Бурятия в красках” наадамд ОХУ, Монголын 30 зураач оролцож байна. Энэ сарын 14-нөөс эхлэн тэд хотын хашаа, хананд зураг зуран, чимэглэж эхэллээ.

Сергей Капустин (Эрхүү):

- Энэ бол бидний сонирхол. Бид уран зургаар амьдардаг. Уран бүтээлээ хотын хананд үлдээж, өнгө зүсийг нь засна гэдэг сайхан зүйл.

Хүрэлбаатарын Хоснаран (Монгол):

- Би монгол морьтой эр зурсан. Тэр хөгжим сонсож байна. Хуучин, шинийг хослуулсан бүтээсэн юм. Гудамжны урлаг бол харьцангуй шинэ урлаг, харин гудамжны соёл бол их эртний зүйл.

Наадам энэ сарын 28 хүртэл үргэлжилнэ. Харин зураачид одоо “Богатырский” гүүрийг чимэглэж эхлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top