“Их 7” Амазоны түймрийг унтраахад тусална

Автор | Zindaa.mn
2019 оны 08 сарын 26

Боливын Ерөнхийлөгч Эво Моралес “Их 7”-гийн удирдагч нарт хандан түймэртэй холбоотойгоор уриалга гаргажээ. Тэрбээр Амазоны түймэрт өртсөн хүмүүст тусална гэсэн “Их 7” бүлгийг эх орондоо урьсан байна. Тэд түймэрт нэрвэгдэгсдэд яаралтай тусламж үзүүлнэ гэсний дагуу Моралес “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийж, Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон болон түүний хамтрагч нарыг урьжээ.

Тэрбээр мөн уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрээ нь аж үйлдвэрийн орнуудыг хүрээлэн буй орчноо хамгаалах, хадгалахыг үүрэг болгодгийг тэмдэглэв. Энэхүү түймэр нь “Их 7”-гийн гишүүн орнууд тулгамдсан асуудалд анхаарч, үйлдэл хийх хэрэгтэй болсныг ойлгох ёстойг харуулж байна гэж улстөрч үзжээ.

Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон өчигдөр /2019.08.25/ “Их 7”-гийн орнууд Амазоны ойн түймрийг унтраахад тусламж үзүүлэхэд бэлэн гэдгийг мэдэгдсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top