ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер 80 жилийн өмнө эхэлсэн Дэлхийн хоёрдугаар дайны үеэр польшуудын эсрэг нацистуудын үйлдсэн харгислалын төлөө уучлалт гуйжээ. Тэрбээр 1939 оны есдүгээр сарын 1-ний өдөр хамгийн анх бөмбөгдөлтөд өртсөн Польшийн Велюнь хотноо болсон гашуудлын арга хэмжээнд оролцож, үг хэлэхдээ “Германы харгислалын золиос болсон польшуудын өмнө би тэргүүнээ гудайлгаж байна. Тэднээс уучлалт эрж байна” гэж герман болон польш хэлээр илэрхийлсэн байна.
“Велюнь хот дэлхий дахинд энэ дайн дэлхийг хамарсан дайн, дүрэмгүй дайн, бүхнийг сөнөөж, устгах дайн болохыг харуулах ёстой байсан”, гэж Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда тус арга хэмжээний үеэр мэдэгджээ.
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Польшийн зургаан сая орчим иргэн амь үрэгдсэн билээ.
Дэлхийн хоёрдугаар дайн дуссанаас хойш 80 жилийн дараа Польш улс Германаас дайны төлбөр төлөхийг нэхэж байгаа. Энэ тухай хийсэн Польшийн Ерөнхий сайд Матеуш Моравцкийн шаардлага тус хоёр улсын харилцааг хурцатгахад хүргэсэн.
Польшийн парламентын хороо нөхөн төлбөрийн хэмжээг үнэлэх ажлыг үргэлжлүүлж байгаа бол Герман улс энэ асуудлыг хэлэлцэх учиргүй хэмээн үзэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
оросууд манай удирдагчдыг алсандаа хэзээ уучлалт гуих вэ