Өнөөдөр "Олон улсын орчуулагчдын өдөр" тохиож байна

Автор | Zindaa.mn
2019 оны 09 сарын 30

Жил бүрийн есдүгээр сарын 30-ны өдрийг "International Translation Day" буюу "Олон улсын орчуулагчдын өдөр" хэмээн 1953 оноос хойш тэмдэглэж иржээ. Харин энэ өдрийг НҮБ-ын Ерөнхий Ассемблей 2017 оны тавдугаар сарын 24-нд "Олон улсын орчуулгын өдөр" болгон албан ёсоор зарлажээ.

Олон улсын орчуулагчдын холбоонд өдгөө дэлхийн 100 гаруй орон нэгдсэн байдаг. Улс орны соёлын холбоог бэхжүүлэхэд орчуулагчдын үүрэг, нөлөө их. 

Орчуулагчдын өдрийг улс орны орчуулагчдын холбоог бэхжүүлэх, орчуулагчдын хооронд мэдээлэл, туршлага солилцох, даяаршиж байгаа өнөөгийн нийгэмд орчуулагчдын гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж байгааг олон нийтэд ойлгуулах, сурталчилах зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүлдэг байна. 

 


 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top