“Хүнс, хөдөө аж ахуйн салбарын эмэгтэйчүүдийн олон улсын жил”-ийн нээлтийн арга хэмжээ 2026 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотноо боллоо.
Арга хэмжээг Гадаад харилцааны яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран зохион байгуулав.
Нээлтийн арга хэмжээнд бодлого боловсруулагчид, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн төлөөлөгчид болон Монгол Улсын өнцөг булан бүрээс ирсэн эмэгтэй малчид, тариаланчид оролцож, хөдөөгийн амьжиргааг дэмжих, уламжлалт хөдөө аж ахуйн мэдлэгийг хадгалах үйлсэд эмэгтэйчүүдийн гүйцэтгэж буй чухал үүргийг онцлон тэмдэглэлээ.



Сэтгэгдэл ( 0 )