Дуучин Жастин Бибер, модель Хейли Болдуин нарын Өмнөд Каролинад хийсэн хуримын ёслолын талаар хэвлэлд гарсаар байна. “Mail Online” хэвлэлийн газраас хуримын зардлыг тооцоолон гаргажээ.
Нийт зардал 1.3 сая ам.доллар болсон гэнэ. Үүнээс ихэнх нь ёслолын газрын чимэглэлд зориулагдсан бөгөөд 900 мянган доллар заржээ. Энд “Revelry Event Designers” компаниас авсан толь, ширээ сандал зэрэг тавилга, дууны хэрэглэл, сүйт бүсгүйн цэцгийн баглаа багтсан байна. Ёслолыг хөтөлсөн од-менежер Миндси Вайст 200 мянган доллар төлжээ.
Блаффтон хотын “Montage Palmetto Bluff” зочид буудалд 150 гаруй зочны байрласан зардал 114 мянган доллар болсон байна. Жастин зочид буудлыг тэр чигээр нь түрээслэн, харин хамаатан садандаа дөрвөн байшин хөлсөлжээ.
Хувийн онгоц, дарвуулт завь, автобус, лимузин машины тээврийн зардал 135 мянган ам.доллар. Хуримын ёслолын байрны түрээс, хоол унданд 45 мянган доллар. Зочдыг “Moet & Chandon Imperial” оргилуун дарсаар дайлсны шил болгон дээр хосуудын нэр, он сар өдөр бичээстэй байв.
Хуримын хувцас 124 мянган ам.доллар. Хейлигийн “Vivienne Westwood” брэндийн даашинз (60 мянган ам.доллар), Jimmy Choo гутал, Celine савхин хүрэм, Жастин Биберийн костюм, 60 мянган долларын үнэтэй Beverly Hills Jewelers цаг багтжээ..
Сэтгэгдэл ( 0 )