[БИДНИЙ НЭГ] Ганцхан сурагч, ганц багштай Сибирийн сургуулийн амьдрал

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 10

Ирэх оны хавар энэ сургуулийн цорын ганц сурагч нь төгсөнө. Тэгээд сургууль үүрд хаагдах болно.

Есдүгээр сарын 1-нд Сибирийн Себеляково тосгоны бага сургуульд ганцхан хүүхэд ирсэн. Есөн настай Равиль Ижмухаметов бол энэ сургуулийн цорын ганц сурагч. Ирэх жил Равиль хөрш тосгоны дунд сургуульд дэвшин суралцахад энэ сургууль хаагдах болно. Ганц сурагчдаа ганц багш хичээл заадаг. 61 настай Уминур Кучукова хэдэн жилийн өмнө тэтгэвэртээ гарах байсан ч ганц сурагчаа төгсгөх гээд хичээл заасаар байгаа аж.
 


Хичээлийн шинэ жилийн нээлтийн ёслол Аугаа их Эх орны дайны баатруудад зориулсан хөшөөний дэргэд ёслол төгөлдөр явагдсан.
 


Нээлтийн ёслолын дараа Равиль эгчтэйгээ хамт сургуулийн музейг үзэж сонирхжээ.
 


Себеляково тосгон хэзээ үүсэн байгуулагдсан талаар хэн ч мэдэхгүй. 400 жилийн өмнө Себеляк хэмээх татар эр анх энд нүүж суурьшсан нь тосгоны эхлэл гэж ярьдаг. 1970-аад оны үед тосгон 140 байшинтай, 550 оршин суугчтай байлаа. Сургууль нь дөрвөн ангитай, анги болгон 20 сурагчтай байв. Гэвч Сангийн аж ахуй татан буугдсанаар хүмүүс тосгоныг орхин одсон юм.
 


Равиль сургуульд орсноосоо хойш үргэлж ганцаараа сурсан. Нэг ангийнхан, сургуулийн ах, дүү түүнд байхгүй. Хичээл болгон дээр тэр самбарын өмнө гарч асуугддаг.
 


Ирэх жил хүүхдүүдтэй хамт суралцана гэж бодохоор итгэхгүй үе байдаг гэнэ.
 


Хөрш тосгоны сургууль руу тэр өдөр бүр Иртыш мөрнийг завиар гатлан очих юм. Завиар 30 минут яваад дараа нь автобусаар 20 минут явж байж, сургуульдаа хүрнэ.
 


Равилийн аав, ээж мал аж ахуй, ногооны талбайтай тул тосгоноо орхихыг хүсэхгүй байгаа. Гэхдээ хүүгээ тосгонд биш том хотод амьдраасай гэж хүсдэг.
 


Равиль тосгондоо хайртай ч орхин одохоос өөр сонголт үгүй.
 


Одоо тосгонд хэдэн арван хүн л амьдардаг. Сургууль, эмнэлэг байхгүй. Машин зам хэзээ ч байгаагүй, энд завиар л ирэх боломжтой.
 


Хаягдал байшин, ногооны талбай.
 


Энэ сургуульд 42 жил багшилсан Уминур Кучукова багш “Хотод хүмүүс хүүхдээ сургууль, цэцэрлэгт өгөх гээд чадахгүй байхад манай тосгонд сургууль хэнд ч хэрэггүй байна” гэж ярьж байна.
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
отм(64.119.16.215) 2019 оны 10 сарын 13

очиж амьдрах юмсан энд ингэж санаа зовж байхаар эрүүл цэвэр агаарт ногоогоо траиад сайхан амьдрах юмсан\n

1  |  1
зочин(66.181.161.24) 2019 оны 10 сарын 11

тоон дотор үсэг цохиж явана гэдэг шиг юун бөөрний наймаа вэ

0  |  0
Иргэн(64.119.20.174) 2019 оны 10 сарын 11

УБ т хордож байхаар дээрх тосгонд очиж амьдрах хүмүүс байна уу? Монголчууд гадаад гарч амьдрах сонирхолтой биз дээ.

0  |  0
trtr(66.181.177.29) 2019 оны 10 сарын 13

ene khuu sain khun bolno oo

1  |  0
Зочин(103.212.116.40) 2019 оны 10 сарын 13

Үнэхээр хүний төлөө нэг хүн ч хөгжилд хэрэгтэй ирээдүйгээ үнэхээр халамжилжээ. Жинхэнэ улс гэж эгэ

4  |  2
DR MAXWELL(41.203.78.179) 2019 оны 10 сарын 13

Хэрэв та бөөрийг зарах, худалдаж авах сонирхолтой бол эргэлзэлгүйгээр эргэлзээ төрүүлж өгнө үү\nбидэнтэй эсвэл имэйлээр холбоо бариарай.\nИмэйл: birothhospital@gmail.com\nWhats програмын дугаар: 33751490980\n\nСайн сайхныг хүсье\nМЭДЭЭЛЛИЙН ДИРЕКТОР\nDR MAXWELL

3  |  14
Top