БАЯНХОНГОР: Бууцагаан сум Соёл амралтын хүрээлэнтэй боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 14

Орон нутгийн төсвийн 140 сая төгрөгийн төсвөөр хүүхэд багачуудад экологийн боловсрол олгох зорилгоор байгуулсан Соёл амралтын хүрээлэн Баянхонгор аймгийн Бууцагаан суманд нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд тус сумын Засаг дарга Ж.Алтанцэцэг, ЗДТГ-ын дарга Ц.Дашцэрэн, ИТХ-ын төлөөлөгч Б.Энхтүвшин, аймгийн музейн захирал А.Мандах, Хөдөлмөрийн баатар Г.Жамсран агсаны үр хүүхэд ач зээ нар болон иргэд, хүүхэд багачууд оролцлоо. 

Соёл амралтын хүрээлэнгийн үүдэн хэсэгт ан амьтан, араатан жигүүртний бүрдэл болсон өндөрлөг байгууламжтай бөгөөд шөнийн гэрэлтүүлэгтэй усан хөшиг, усан оргилуур, 20 гаруй нэр төрлийн тоглоомын хэрэглэгдэхүүнтэй тоглоомын талбай, сүүдрэвч зэрэг сум орон нутагт өнгө үзэмж нэмсэн, бүх насныхан чөлөөт цагаа өнгөрүүлэх боломж бүхий шинэ байгууламж Бууцагаан суманд ийнхүү байгуулагдлаа. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top