
Каталонд эмх замбараагүй байдлын улмаас бэртэж гэмтсэн хүний тоо өчигдөр /2019.10.18/ эрс нэмэгдэж, 89 болсон талаар “El Pais” мэдээлжээ. 30 гаруй хүнийг баривчилсан байна. Мөн Барселонд болсон эсэргүүцлийн жагсаалын үеэр 60 хүн гэмтэж бэртжээ.
Эсэргүүцлийн жагсаалд оролцогчид хог шатааж, хаалт босгох зэргээр цагдаа нартай тэмцжээ. Каталоны тусгаар тогтнолыг дэмжигчид энэ сарын эхээр Барселонд томоохон эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ. Жагсаалуудыг Каталоны тусгаар тогтнолыг дэмжих асуудлаар бүх нийтийн санал хураалт явуулсны хоёр жилийн ойд зориулжээ.
Каталоны парламент 2017 оны аравдугаар сарын 27-нд бүгд найрамдах улс байгуулснаа зарласан юм. Гэхдээ Испанийн төв Засгийн газар үүнийг хууль бус гэж үзсэн билээ.

Сэтгэгдэл ( 0 )