Монгол Улсад кокс-химийн үйлдвэр хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

2019 оны 10 сарын 21

ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэн Эрдэнэс-Тавантолгой хувьцаат компанитай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.  

Хоёр тал Тавантолгойн ордын нүүрсийг боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн гарган авах, Монгол улсад кокс-химийн үйлдвэр хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Энэхүү  санамж бичгийн хүрээнд ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтэд түүхий нүүрсний шинж чанар болон коксжих шинж чанарын судалгааг нарийвчлан хийх юм байна. Мөн түүхий нүүрс, балансын бус нүүрсийг угаан баяжуулах, баяжуулалтын хаягдлыг ашиглах, нүүрсний баяжмалыг коксжуулна. Коксжуулалтаас үүсэх давирхайг ашиглах боломжийг тогтоож, нүүрсний давхаргын метан хийг боловсруулах, түүнээс нийлэг байгалийн хий болон шингэрүүлсэн байгалийн хий гарган авах технологийн судалгааг хийхээр гэрээнд тусгажээ.

 
Эх сурвалж: Монгол Улсын Шинжлэх ухааны академи
 
 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top