Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев тус улсын анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын бүрэн эрхийг нэмсэн тушаал гаргажээ. Назарбаев өнгөрсөн гуравдугаар сард Ерөнхийлөгчийн бүрэн эрхээсээ татгалзсан ч Казахстаны Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн хэвээр үлдсэн юм. Түүний гэнэтийн шийдвэр олон улсын анхаарлыг татсан билээ.
Зарим судлаач түүний шийдвэрийг эрх зүйт улсад гаргах ёстой шийдвэр гэж үздэг. ЗХУ бутарсны дараа 1991 онд тусгаар тогтносон Казахстаны анхны бөгөөд цорын ганц Ерөнхийлөгч гэгдэж байсан Нурсултан Назарбаев эрүүл мэндийн шалтгаанаар Төрийн тэргүүний ажил хэргээс холдсон ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон эрх баригч намаа тэргүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )