Казахстаны парламентын дээд танхим Сенат тус улсын Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын Казахстаны Ард түмний ассамблей, Аюулгүй байдлын зөвлөлийн бүх насаараа удирдах эрхийг нь хүчингүй болгожээ.
Энэ тухай холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг Казахстаны доод танхим Мажилис өмнө нь дэмжсэн байна. Түүнчлэн, Назарбаевын Үндсэн хуулийн цэцийн гишүүн байх, Засгийн газар, парламентад үг хэлэх эрхийг нь хүчингүй болгохоор холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна.
Казахстаныг 30 орчим жил удирдсан Назарбаев 2019 оны гуравдугаар сарын 20-нд төрийн тэргүүний албан тушаалаа өгсөн ч Аюулгүй байдлын зөвлөл, эрх баригч “Нур Отан” нам, Казахстаны Ард түмний ассамблейн даргын албан тушаалыг бүх насаараа хаших эрхээ хадгалж үлдсэн юм.
2021 оны дөрөвдүгээр сард Назарбаев Казахстаны Ард түмний ассамблейн даргын албан тушаалаа Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевт шилжүүлэх шийдвэр гаргаж байв. Аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний бүрэн эрхээ Назарбаев энэ сарын 5-нд буюу тус улсад гарсан үймэн самууны үеэр Токаевт шилжүүлэн өгсөн билээ.
Сэтгэгдэл ( 3 )
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой.\nАмь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
Mongold yag ene shig balair bytsar .SVG .Batbold ba NATSAGIIN TSARAIMUUT HVITEN TSARAIT CHUTGUR BAGABANID.MANTUU HAMART HOVDOGIIN GAI.Punsalmaagiin.Ocherbat .Nambar shunaltiin ENHBAYAR.UANHAN ALUURCHIN URVAGCH SANJIIN BAYAR ERLIIZIIHEN.HVZVVGVI HVN CHANARGVI ALUURCHIN .TSAHIAGIIN ELBEGDORJ BUTSAR.Edniig yalaa met alah iostoi Mongolchuudaa.
baliar huja