Намар болсныг илтгэх НАЙМАН ЗҮЙЛ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 22

Намар бол хамгийн өвөрмөц улирал юм. Зуны дэлгэр цаг өндөрлөсөн нь бага зэрэг гунигтай ч Шинэ жил ойртож байгаа нь сайхан. Модны навч шарлаж, байгалийн үзэсгэлэн намар цагт хамгийн сайхан байдаг билээ.

1. Олон нийтийн сүлжээнд өдөр болгон шар навчин дунд авхуулсан хүмүүсийн зураг гарч эхэлнэ. Хаашаа ч харсан гандаж шарласан модны зураг.
 

2. Жилийн өмнө голоос нь хаясан цувралаа дахин татаж, үзнэ. Хаана нь орхисноо ойлгох гэж бараг бүгдийг нь үзэх болно.
 

3. Гудамжинд малгай өмссөн хүмүүс бий болно. Эхлээд ахмад хүмүүс малгайтай явна. Дараа нь эрчүүд, тэгээд хамгийн сүүлд эмэгтэйчүүд даарсандаа хүчээр малгайндаа орно. Удалгүй малгайгүй хүн гудамжинд харагдахаа болино.
 

4. Орон сууцны халаалт эхэлсэн нь тун зовлонтой. Гэрт маш халуун байх тул байн байн цонхоо онгойлгож, сэрүүцнэ.
 

5. Авдрынхаа мухраас дулаан хувцаснуудаа гаргаж үзнэ. Өнгөрсөн жил мартсан мөнгө халааснаас нь гарч ирэхэд бөөн баяр болно. Гэхдээ ихэнх тохиолдолд хуучин асаагуур, дэлгүүрийн талон л байна.
 

6. Энэ зун турна гэсэн зорилго тань ирэх хавар болтол хойшлох нь сайн мэдээ. Зузаан хувцасны цаанаас хэн ч таныг анзаарахгүй.
 

7. Ажил дээр бүгд ханиалгаж, найтаалгаж эхэлнэ. Хачирхалтай нь спортоор хичээллэдэг хүдэр чийрэг залуус нь эхлээд эмнэлэг явах аж.
 

8. Хүссэн хүсээгүй нэгэн өдөр цонхны цаана анхны цас харагдаж, сэтгэл гуниглуулна. Гэсэн ч хурдхан гүйж гараад зургаа авхуулж, фэйсбүүк дээрээ тавина. Харамсалтай нь танаас эрт боссон хэн нэг нь аль хэдийн анхны цасны зураг оруулсныг хараад улам гуниглах болно.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
muur huurhun umaa(126.33.36.251) 2019 оны 10 сарын 22

muur huurhun umaa

0  |  0
Top